11 Чамд бид мөнгөн унжлагатай алтан зүүлтийг хийж өгнө. —
11 Цацаг мөнгөт алтан зүүлтийг Чамдаа бид урлах болно.
Тэгээд Бурхан —Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээж, далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхөгч бүгдийг тэдэнд захируулъя хэмээн айлдав.
Учир нь ЭЗЭН Өөрийн хүмүүсээр бахддаг. Тэрээр зовогч хүмүүсийг авралаар үзэсгэлэнтэй болгоно.
Унжлага зүүлттэй хацар чинь, шүрэн зүүлттэй хүзүү чинь дур булаам энхрий. —
Хаантан ширээндээ залран байхад миний сүрчигний анхилуун үнэр ханхална.
Хэрэв тэрээр хана бол бид түүний дээр мөнгөн цайз босгоно. Хэрэв тэрээр хаалга бол бид түүнийг хушин банзаар халхална. —
Би бас хамарт чинь гархи хийж, чихэнд чинь ээмэг зүүн, толгой дээр чинь үзэсгэлэнт титмийг тавив.
Тэр бүх юмсыг Өөртөө захируулж чадах хүчээрээ бидний дорд биеийг Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө.