Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Рут 2:14 - Ариун Библи 2004

14 Хоолны цагт Боаз түүнд —Нааш ирж, талхнаас идэн, талхаа цуунд дүрэгтүн гэсэнд тэрээр тариа хадагчдын дэргэд суув. Боаз түүнд хуурсан буудай өгсөнд тэр идэж цадаад, заримыг нь үлдээв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Хоолны цаг болоход Боаз түүнд —Нааш ойрт, талхнаас ид, хугалж авсан талхаа цуунд дүр гэсэнд тэр тариа хадагчдын дэргэд суув. Боаз түүнд хуурсан тариа хүртэл өгсөнд тэр идэж цадаад, бас заримыг нь үлдээв.

Onani mutuwo Koperani




Рут 2:14
17 Mawu Ofanana  

дэвсгэр, аяга, ваар, буудай, арвай, гурил, шар будаа, шош, буурцаг, хатаасан үр,


Та миний дайснуудын өмнө надад ширээ засдаг. Та миний толгойг тосоор тосолсон. Аяга минь дүүрч бялхдаг.


Харин сурвалжит хүн зөв шударгаар сэтгэж, түүгээрээ тогтдог.


Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, орон гэргүй ядуусыг гэртээ оруулан, нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, өөрийн цусан төрлөөс нуугдахгүй байх бус уу?


тэд бүгд идэж, цаджээ. Тэгээд тэд үлдэгдэл өвдөл цөвдлийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрэв.


Тэрээр мал сүргийн чинь төлөө өвс ногоог хээр талд ургуулан, та нар идэж, өег цатгалан байх болно.


Чи идэж цадаад тэр сайхан газрыг чамд өгснийх нь төлөө ЭЗЭН Бурханаа магтана.


Тэгэхэд тэр —Хэдийгээр би таны шивэгчдийн нэгтэй ч эн зэрэгцэхгүй боловч та намайг тайтгаруулж, шивэгчин надтай үнэхээр элэгсгээр ярьсан тул эзэн минь таны өмнө би тааллыг тань олов гэж өгүүлэв.


Түүнийг хаягдсан түрүүг түүхээр босоход Боаз зарц нартаа тушаан ийн өгүүлэв. —Тэр юүжилсэн тариан дунд ч хаягдсан түрүүг түүг! Түүнийг бүү доромжлоорой!


Тэр түүнийг авч, хот уруу явж, хадам эх нь түүний түүснийг нь харав. Тэр мөн идэж цадаад үлдээсэн зүйлээ гаргаж хадам эхдээ өгөв.


Тэгтэл Иесси хөвгүүн Давиддаа —Ах нартаа зориулж нэг ефа хуурсан будаа, эдгээр арван ширхэг талхыг авч хуаран уруу ах нар уруугаа гүйн оч.


Абигаил хоёр зуун талх, хоёр тулам дарс, аль хэдийнээ бэлтгэгдсэн таван хонь, таван хэмжүүр хуурсан тариа, зуун боодол үзэм, хоёр зуун боодол инжир тус тусыг яаран авч, тэдгээрийг илжигнүүд дээр ачаалав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa