Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Рут 1:6 - Ариун Библи 2004

6 ЭЗЭН Өөрийн хүмүүс дээр ирж, хоол хүнс өгч буйг Моабын нутагт сонссон тул тэрээр хоёр бэрийнхээ хамт Моабын нутгаас буцахаар босов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 ЭЗЭН Өөрийн ард түмэнд хоол хүнс өгөхөөр ирснийг Моабын нутагт сонсоод тэрээр бэрүүдийнхээ хамт Моабын нутгаас буцахаар босон явав.

Onani mutuwo Koperani




Рут 1:6
27 Mawu Ofanana  

ЭЗЭН хэлсэн ёсоороо Сарагийнд айлчилж, мөн ЭЗЭН амласан ёсоороо Сарагийн төлөө үйлджээ.


Иаков тангараглаж —Хэрэв Бурхан надтай хамт байж, миний явж буй энэ замд намайг хамгаалж, бас надад идэх хоол, өмсөх хувцас өгч,


Тэрээр Иосефыг ерөөгөөд —Миний өвөг эцэг Абрахам, Төрсөн эцэг Исаак хоёртой алхаж байсан Бурхан, Бүхий л амьдралын минь турш өнөөдрийг хүртэл асран тэтгэсэн Бурхан,


Иосеф бас Израилийн хүүхдүүдээр тангараглуулаад, хэлсэн нь —Бурхан та нарт заавал туслахаар ирнэ. Тэгээд та нар миний ясыг эндээс авч яваарай гэв.


Таны зарц нар түүний чулуунд үнэхээр баярлаж, Түүний тоос шороог ч өрөвддөг.


Тэр Өөрөөс нь эмээгчдэд хоол хүнс өгсөн. Тэр Өөрийнхөө гэрээг мөнхөд санах болно.


Би түүнийг хоол хүнсээр элбэгээр ерөөнө. Би гачигдагсдыг нь талхаар хангана.


Бүхний нүд Тан уруу хардаг бөгөөд Та товлосон цагт тэдний хоол хүнсийг өгдөг билээ.


Дарлагдагсдад шударга ёсыг гүйцэлдүүлж, Өлсөгчдөд ч хоол хүнс өгдөг. ЭЗЭН хоригдлуудыг чөлөөлдөг юм.


Тэр танай хил хязгаарт энх тайвныг тогтоодог. Тэр та нарыг хамгийн сайн улаан буудайгаар хангадаг.


Явж, Израилийн ахмадуудыг хамтад нь цуглуулан “Та нарын өвөг дээдсийн Бурхан, Абрахам, Исаак, Иаковын Бурхан ЭЗЭН надад үзэгдэн «Би та нарыг үнэхээр анхаарч, Египетэд та нарт юу тохиолдсоныг харав.


Тэгэхэд ард түмэн итгэв. ЭЗЭН Израилийн хөвгүүдийг анхаарч, тэдний зовлонг харсныг тэд сонсоод, доош бөхийж, мөргөлөө.


Заль мэх болон худлыг надаас хол байлгаач. Намайг хоосон ядуу ч бус, баян тарган ч бус байлгаач. Надад оногдох хувь болох хүнсийг өгч хайрлаач.


Бороо, цас тэнгэрээс бууж ирээд, газрыг услахгүйгээр буцдаггүй шиг, (харин газрыг ургуулж цэцэглүүлж, тариачинд үрийг, идэгчид талхыг нь хангадаг.)


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Вавилоны төлөө далан жил дуусахад та нарыг энэ газар уруу буцааж авчрахын тулд Би та нар уруу ирж, Өөрийн сайн үгийг та нарт биелүүлнэ.


ЭЗЭН хариулан, Өөрийн ард түмэндээ “Үзэгтүн, Би та нарт үр тариа, усан үзмийн шинэ дарс болон тосыг илгээх гэж байна. Та нар түүгээр хангагдах болно. Би хэзээ ч дахин та нарыг үндэстнүүдийн дунд зэмлэл болгохгүй.


Эрэг нь Иудагийн гэрийн үлдэгсдэд зориулагдана. Тэд тэнд бэлчих болно. Үдэш тэд Ашкелоны гэрүүдэд хэвтэнэ. Учир нь тэдний Бурхан ЭЗЭН тэднийг халамжилж, тэдний амжилтыг сэргээнэ.


Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч.


—Израилийн Бурхан Эзэн магтагдах болтугай! Юу гэвэл Тэр бидэн уруу ирж, Өөрийн ард түмний төлөөх золилтыг гүйцээсэн.


чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгшлэх болно. Тэд чиний дотор чулууг чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээр Бурханы ирсэн цагийг чи мэдээгүй юм гэв.


Хэрэв бидэнд хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно.


Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг хорон мууг үйлдэгчид хэмээн гүтгэвч, эцэст нь та нарын сайн үйлсийг хараад Түүнийг ирэх өдөр Бурханыг алдаршуулах болно.


Тэгтэл Махлон, Хилион хоёр хоёул бас нас барав. Ингэж тэр эмэгтэй хоёр хүүхэд болон нөхрөөсөө хагацлаа.


Тиймээс тэр өөртэйгөө хамт хоёр бэрээ авч, байсан газраа орхин одов. Тэгээд тэд Иудагийн нутаг уруу буцахаар замд гарав.


ЭЗЭН Ханнаг эргэж, тэрээр жирэмслэн гурван хөвгүүн, хоёр охин төрүүлжээ. Балчир хөвгүүн Самуел ЭЗЭНий өмнө өсөн торнив.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa