Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Рут 1:17 - Ариун Библи 2004

17 Таны үхэх газарт би үхнэ. Тэнд би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхлээс бусдаар танаас салбал ЭЗЭН намайг хатуу шийтгэх болтугай гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

17 Таны үхэх газарт би үхэж тэндээ би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхэхээс бусдаар танаас салбал намайг ЭЗЭН шийтгэг, бүр ч илүүг үйлдэг! гэв.

Onani mutuwo Koperani




Рут 1:17
18 Mawu Ofanana  

Иттаи хаанд хариулан —ЭЗЭНий амьд буйгаар болон эзэн хааны амьд буйгаар тангараглая. Миний эзэн хаан амьд ч байсан, үхсэн ч байсан, хаа байгаа газар нь боол би тантай хамт байна гэв.


Бас Амасад “Чи миний мах цусны тасархай бус уу? Хэрэв чи Иоабын оронд үргэлж миний цэргийн жанжин эс болбол, Бурхан намайг үүнээс илүү шийтгэх болтугай” гэж хэлүүлэв.


Дараа нь өдрийн цаг байсаар байтал Давидыг талх идүүлэх гэж ятгахаар хамаг ардууд ирэв. Харин Давид тангараглаж, —Хэрэв нар жаргахаас өмнө би талх, эсвэл ямар нэгэн юмыг амсвал, Бурхан намайг ихээр шийтгэх болтугай гэв.


ЭЗЭН Давидад тангарагласны дагуу хэрэв би түүнд эс гүйцэлдүүлэх бол Бурхан Абнерыг улам ихээр шийтгэх болтугай.


Оршуулж дууссаны дараа, тэрээр өөрийн хөвгүүддээ —Намайг нас барахад энэ Бурханы хүнийг оршуулсан булшинд намайг оршуулаарай. Миний ясыг түүний ясны хажууд тавиарай.


Тэгэхэд Иезебел Елиад хүн илгээн, —Хэрэв би маргааш өдийд чиний амийг тэдгээр эш үзүүлэгчдийн амь шиг болгохгүй бол өөрийн бурхдаасаа ялыг аваг. Үгүй ээ, үүнээс ч илүү гай гамшгийг түүнээс аваг гэж хэлүүлжээ.


Тэгээд Соломон хаан ЭЗЭНээр тангараглаж —Хэрэв Адониа энэ үгийг өөрийнхөө амь насны эсрэг хэлээгүй байвал Бурхан намайг шийтгэг.


Бен-хадад Ахаб уруу элч нарыг явуулан, —Хэрэв намайг дагаж буй хүн бүрд атга атгаар оногдох шороо Самарид үлдэх аваас бурхад минь намайг цээрлүүлэг. Бүр илүү гай гамшиг учруулах болтугай гэж хэлүүлэв.


Тэгээд хаан —Шафатын хүү Елишагийн толгой өнөөдөр мөрөн дээр нь үлдвэл Бурхан намайг ингэж болон үүнээс ч илүүгээр шийтгэх болтугай! гэв.


Сонс, охин оо, анхааран чагна. Өөрийн ард түмэн хийгээд эцгийнхээ гэрийг март.


Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрх сэтгэлээр Эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ.


Гэвч би Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчилж Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.


Харин Рут —Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан.


Тэр нь мөн танд амьдралыг сэргээгч, өндөр насны тань тэтгэгч байх болтугай. Учир нь танд хайртай бэр чинь түүнд хүү төрүүлж өгөв. Рут танд долоон хөвгүүнээс ч илүү дээр билээ гэцгээв.


Саул —Ионатан! Чи заавал үхэх ёстой. Эс тэгвээс Бурхан намайг шийтгэх болтугай! хэмээн өгүүлэв.


Хэрэв миний эцэг чамд гай болохоор шийдсэн байвал түүнийг чамд дуулгалгүй, чамайг аюулгүйгээр зугтаалгахгүй бол ЭЗЭН Ионатаныг ийнхүү болон үүнээс ч илүү шийтгэх болтугай. ЭЗЭН миний эцэгтэй хамт байсны адил чамтай ч хамт байх болтугай.


Хэрэв маргааш өглөө хүртэл түүнд харьяалагдах хүмүүсийн дотроос ганц ч эрэгтэй хүнийг үлдээвэл Бурхан Давидын дайснуудыг ийнхүү бөгөөд үүнээс ч улам ихээр шийтгэх болтугай хэмээн хэлээд байсан ажээ.


Ели —ЭЗЭН чамд айлдсан үг нь юу вэ? Надаас бүү нуугаач. Чамд айлдсан үгсээс ганцыг нь ч гэсэн чи надаас нуувал, Бурхан чамд тэр үгсийн дагуу болон түүнээс ч илүүгээр хандах болтугай гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa