12 Тиймээс Хууль бол ариун бөгөөд тушаал ч ариун, зөвт бөгөөд сайн юм.
12 Тиймээс хууль бол ариун бөгөөд тушаал ч ариун, зөв бөгөөд сайн юм.
Тэгээд Та Синаи уулан дээр бууж ирэн, Тэдэнтэй тэнгэрээс ярьсан. Та тэдэнд шударга зарлиг ба үнэн хуулиудыг, Сайн дүрэм ба тушаалуудыг өгсөн.
Тиймээс би Таны тушаалуудад Алтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм.
Өө ЭЗЭН, Та бол шударга бөгөөд Таны шүүлтүүд шулуун шударга юм.
Таны үг бол маш цэвэр тунгалаг билээ. Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм.
Таны бүх тушаалууд зөв шударга учраас Хэл минь Таны үгийн талаар дуулаг.
Танаас эмээх айдсыг төрүүлдэг Өөрийн үгийг Өөрийн зарцад бататгаач.
Таны бүх тушаалууд итгэлтэй юм. Тэд намайг худал хуурмагаар хавчсан юм. Надад туслаач!
Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгдөж Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун.
Тэгвэл бид итгэлээрээ Хуулийг хүчингүй болгох уу? Бүү ийм байх болтугай! Харин ч, бид Хуулийг тогтоодог.
Учир нь Хууль бол сүнслэг гэдгийг бид мэддэг. Харин би махан биетэй бөгөөд нүглийн боолчлолд худалдагдсан.
Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийдэг юм бол, Хуулийг сайн гэдгийг өөрөө зөвшөөрч буй юм.
Израиль аа! Чиний Бурхан ЭЗЭН чамаас юуг шаарддаг вэ? Зөвхөн ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг, Түүний бүх замаар явахыг, Түүнийг хайрлан, бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа үйлчлэхийг болон
Өнөөдөр миний та нарт таниулсан энэ цогц хууль шиг тийм зөвт зарлиг, хууль тогтоолтой ямар агуу үндэстэн байна вэ?
Хэрэв хэн нэгэн үүнийг ёсоор нь хэрэглэвэл Хууль нь сайн гэдгийг бид мэднэ.