18 нүглээс чөлөөлөгдөн зөвт байдлын боолууд болсон.
18 нүглээс чөлөөлөгдөн зөвийн боолууд болсон.
Өө, ЭЗЭН, би үнэхээр Таны зарц, Би Таны зарц бүсгүйн хүү Таны зарц билээ. Та миний хүлээсийг тайлсан юм.
Та зүрхийг минь уужруулах учир Би Таны тушаалуудын замаар гүйх болно.
Би Таны тушаалуудыг хайдаг учраас Чөлөөтэй алхах болно.
Аяа, бидний Бурхан ЭЗЭН, Танаас өөр эзэд биднийг захирсан боловч зөвхөн Танаар дамжуулан бид Таны нэрийг дурдах болно.
Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана. Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний зөвтгөл юм” гэж ЭЗЭН зарлиг болгов.
—Эзэний Сүнс Над дээр байна. Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж Тэр Намайг тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, Сохруудад хараа оруулах, Дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу,
Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэсэнд
Иймээс хэрэв Хүү та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно.
Учир нь нүгэл та нарыг захирахгүй. Яагаад гэвэл та нар хуулийн дор байгаа бус, харин нигүүлслийн дор байдаг.
Харин одоо нүглээс чөлөөлөгдсөн бөгөөд Бурханд боолчлогдсон та нар ариусгалд хүрэх үр жимс авдаг. Төгсгөл нь мөнх амь болой.
Учир нь үхсэн нэгэн нь нүглээс чөлөөлөгдсөн.
Учир нь Христ Есүс доторх амийн Сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ.
Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм. Иймд бат зогс, дахиж боолчлолын буулганд бүү орогтун.
Чөлөөт хүн мэт үйлд. Эрх чөлөөгөө муу муухайг далдлах халхавч болгон бүү ашигла, харин Бурханы зарц мэт үйлд.