6 Бүү ийм байх болтугай! Тийм бол Бурхан ертөнцийг яаж шүүх юм бэ?
6 Огт үгүй! Тийм бол Бурхан ертөнцийг яаж шүүх юм бэ?
Зөв шударга хүнийг бузар муу хүнтэй адилтган, тэднийг хамтад нь алах ийм зүйл хийх нь Танаас хол байг! Газар дэлхийн Шүүгч Та үнэн шударгыг баримтлахгүй гэж үү? гэв.
Бурхан шударга ёсыг завхруулдаг уу? Төгс Хүчит Нэгэн зөв юмыг завхруулдаг уу?
Тэнгэрүүд Түүний зөв шударгыг тунхагладаг, Учир нь Бурхан Өөрөө шүүгч юм. Села
Тэр дэлхийг зөв шударгаар шүүх болно. Тэрээр ард түмнүүдийг шулуун шударгаар шүүнэ.
Учир нь Тэр ирж байна, Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөв шударгаар, Хүмүүсийг Өөрийн итгэлтэй байдлаар шүүнэ.
Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөв шударгаар, Хүмүүсийг тэгш ёсоор шүүх болно.
Тэр ирж, усан үзмийн тариаланчдыг хөнөөгөөд, усан үзмийн цэцэрлэгээ өөр хүмүүст өгөх болно гэжээ. Үүнийг сонссон хүмүүс —Тийм юм хэзээ ч бүү болог гэцгээхэд
Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон агаад тэр Хүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүх хүмүүст нотолсон ажгуу хэмээв.
Миний сайн мэдээний дагуу, энэ нь Бурхан хүмүүсийн нууц зүйлсийг Христ Есүсээр шүүх өдөрт болно.
Тэгвэл бид итгэлээрээ Хуулийг хүчингүй болгох уу? Бүү ийм байх болтугай! Харин ч, бид Хуулийг тогтоодог.
Бүү ийм байх болтугай! Хүн бүр худалч байсан ч Бурхан үнэн байг. Энэ тухай «Та айлдахдаа зөвтгөгдөж Та шүүгдэхдээ ялна» гэж бичигджээ.