18 «Тэдний нүдний өмнө Бурханаас эмээх айдас үгүй»
18 «Бурханаас эмээхүй нь Тэдний нүдэнд үгүй»
Абрахам —Энэ газарт Бурханаас айж эмээнэ гэж байхгүй тул тэд эхнэрээс минь болж намайг ална гэж бодсон билээ.
Бурханлаг бус хүнд зүрхэнд нь нүгэлт чанар ярьдаг. Түүний нүдэнд Бурханаас эмээхүй нь үгүй.
Үнэн ба хайр энэрэл нүглийг цагаатгадаг. ЭЗЭНээс эмээхүй нь хорон муугаас холдуулна.
Чиний зүрх нүгэлтнүүдэд бүү атаархаг. Харин ЭЗЭНээс ямагт эмээж амьдар.
ЭЗЭНээс эмээхүй бол хорон мууг үзэн ядах явдал юм. Бардамнал, ихэмсэг зан, хорон муу зам ба гажсан амыг би жигшдэг.
Харин нөгөө нь түүнийг зэмлэн —Чи адилхан ялд унасан атлаа Бурханаас айхгүй байна уу?
Тэд амар амгалангийн замыг мэдэхгүй».
Тэд ЭЗЭН Бурханаас чинь айсангүй. Та нарыг аян замдаа ядарч зүдэрч явахад чинь уулзаад, ард чинь хоцорч явсан сул дорой хүмүүс уруу довтолсон билээ.
Сэнтийнээс дуу гарч —Түүний бүх боолууд аа, Түүнээс эмээгч их, бага хүмүүс та нар бидний Бурханд магтаалыг өргө гэв.