27 Цорын ганц мэргэн Бурханд, Есүс Христээр алдар нь үүрд мөнх байх болтугай. Амен.
Бидний Эзэн агуу болоод хүч чадлаар дүүрэн. Түүний оюун ухаан хязгааргүй юм.
Гэвч Тэр бас мэргэн бөгөөд аюул гамшгийг авчирна. Тэр Өөрийн үгийг өөрчилдөггүй. Харин Тэр нүгэл үйлдэгчийн гэрийн эсрэг, нүгэлтнүүдэд тусалдаг хүмүүсийн эсрэг босох болно.
Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен.
Ингэснээр эдүгээ чуулганаар дамжуулан Бурханы олон янзын мэргэн ухаан тэнгэрлэг газар дахь захирагчид болон эрх мэдэлтнүүдэд мэдэгдэх юм.
Бидний Бурхан Эцэгт алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
Үеүдийн Хаан, үхэшгүй, үл үзэгдэх цорын ганц Бурханд хүндлэл ба алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
Тэр ганцаараа үхэшгүй мөнхийг эзэмшдэг бөгөөд хүршгүй гэрлийн дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх хүч нь байх болтугай! Амен.
Эзэн намайг алив бузар муу үйлээс гэтэлгэж, Өөрийнхөө тэнгэрлэг хаанчлалд аваачих болно. Түүнд алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
[Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд Түүний нэрийг хүлээн зөвшөөрдөг уруулын үр жимс буюу магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе.
Өөрийнх нь хүслийг гүйцэтгэх аливаа сайн хэрэгт та нарыг чадвартай болгож, Өөрийнхөө мэлмийд тааламжтай зүйлийг бидний дотор бүтээлгэхээр Есүс Христээр дамжуулан ажиллаж байна. Есүс Христэд алдар нь [үеийн] үед байх болтугай. Амен.
Иймд амьд чулуу мэт болсон та нар ч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун.
Харин бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн. Эдүгээ болон мөнхийн өдөрт аль алинд нь Түүнд алдар байх болтугай. Амен.
бидний Аврагч болох цорын ганц Бурханд, бидний Эзэн Есүс Христээр алдар суу, сүр жавхлан, ноёрхол, эрх мэдэл нь бүх цагаас өмнө, эдүгээ болоод мөнхөд байх болтугай. Амен.