Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Ром 12:8 - Ариун Библи 2004

8 ятгадаг хүн бол ятгалга, өгч байгаа бол чин сэтгэлээр, тэргүүлж байгаа хүн бол хичээл зүтгэлээр, өршөөл үзүүлж байгаа бол баяртайгаар хийгтүн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 ятгагч нь ятгалгаар, өгөгч нь өгөөмрөөр, удирдагч нь хичээнгүй зүтгэлээр, өршөөгч нь баяртайгаар үйлд.

Onani mutuwo Koperani




Ром 12:8
57 Mawu Ofanana  

Би түүгээр, түүний хүүхдүүд болон гэр бүлийнхэнд тушаалгаж ЭЗЭНий замаар дагуулан, зөв ба шударга ёсыг үйлдүүлэхээр Би түүнийг сонгож авсан юм. Энэ нь ЭЗЭН түүний тухай хэлснээ Абрахамд биелүүлэхийн тулд болой гэв.


Тэрээр үнэгүйгээр ядууст тараан өгсөн бөгөөд Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг. Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө.


Хорон муу хүн зээлж, буцаан өгдөггүй. Харин зөв шударга хүн нигүүлсэн өгдөг.


Өгөөмөр сэтгэлтэй хүн ерөөгдөх болно. Учир нь тийм хүн ядууст хоолноосоо өгдөг.


Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг чи мэдэхгүй шүү дээ.


Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.


Цаашид тэнэгийг сурвалжит хүн гэж дуудахгүй, зальт этгээдийг өглөгч гэхгүй.


Харин сурвалжит хүн зөв шударгаар сэтгэж, түүгээрээ тогтдог.


Үнэн зөвийг баяртайгаар үйлдэгч, Таны замуудад Таныг санадаг хүнтэй Та уулздаг. Үзэгтүн, бид нүгэл үйлдэж, үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан. Бид аврагдах болов уу?


Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.


Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрх сэтгэлээр Эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ.


Болсон явдлыг харсан мөнөөх захирагч Эзэний сургаалд гайхшран итгэжээ.


Хууль болон эш үзүүлэгчдийн номоос уншсаны дараа синагогийн ахлагчид тэдэн уруу хүн явуулж, —Ах дүүс ээ, хэрэв та нарт ард олонд сургах зүйл байвал ярина уу гэхэд


Иуда, Силас хоёр эш үзүүлэгч учраас ах дүү нарыг арвин үгсээрээ ятган, бататгажээ.


Тэр тэдгээр нутгуудаар дамжин өнгөрөхдөө хүмүүсийг ятган сургасаар Грект хүрч ирээд


Бурхан Өөрийн цусаар Өөртөө худалдаж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь.


Элч нарт Барнаб (орчуулбал, Тайвшралын Хүү) хэмээн нэрлэгддэг, Кипрт төрсөн Леви овгийн Иосеф нь


ариун хүмүүсийн хэрэгцээнд хандив өргө, зочломтгой бай.


Ийм учраас та нар ч гэсэн татвар төлдөг. Учир нь захирагч нар Бурханы зарц нар бөгөөд энэхүү ажилд өөрсдийгөө зориулдаг юм.


Бурхан чуулганд нэгдүгээрт элч нар, хоёрдугаарт эш үзүүлэгчид, гуравдугаарт багш нар, дараа нь гайхамшгийг үйлдэх хүч, дараа нь эдгээх бэлгүүд, туслах, удирдах ба олон янзын хэлээр ярих чадварыг тавьжээ.


Харин эш үзүүлдэг хүн босгон байгуулах, урамшуулах, тайтгаруулахын тулд хүмүүст хандаж ярьдаг.


Учир нь бидний сайрхал энэ болой. Бид энэ ертөнцөд, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун байдал ба бурханлаг чин сэтгэл дотор, махан биеийн мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэл дотор байсан юм. Үүнийг бидний мөс чанар гэрчилнэ.


Гэвч могой залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ уруу хандсан [цэвэр,] энгийн байдлаас та нарын санаа бодлуудыг төөрүүлчих вий гэхээс би айж байна.


Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус, байгаа зүйлийн дагуу энэ нь тааламжтай.


Та нар их өгөөмөр байдлын төлөө юм бүхэнд баяжих болно. Энэ нь биднээр дамжуулан Бурханд өргөх талархлуудыг бий болгодог.


Энэхүү үйлчлэлээр өгөгдсөн баталгааны улмаас тэд Христийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн дуулгавартай байдлын чинь төлөө, мөн тэдэнд болон бүх хүнд өгсөн та нарын хандивын өгөөмөр сэтгэлийн төлөө Бурханыг алдаршуулах болно.


Хүн бүр зүрхэндээ шийдсэнчлэн харамгүйгээр, албадлага бусаар өгөгтүн. Учир нь Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг.


Боолчууд аа, Христийг дагадгийн адил та нар эмээхүй болон чичрэлтээр чин сэтгэлээсээ махан биеийн дагуу эздэд дуулгавартай бай.


Түүнд мал сүргээсээ, үтрэмээсээ, усан үзэм шахах торхноосоо харамгүй өг. ЭЗЭН Бурхан чинь чамайг ивээсэн шиг түүнд өг.


ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгох газарт чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, хотод чинь оршин суудаг левичүүд, та нарын дунд байгаа харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэй цөмөөрөө ЭЗЭН Бурханыхаа өмнө хөгжин баярла.


Боолууд аа, махан биеийнхээ эзнийг бүх талаар дагагтун. Хүнд таалагдах гэж нүд хууралгүй, харин Эзэнээс эмээн, чин сэтгэлээсээ үйлчил.


Учир нь бидний ятгалга нь алдаа төөрөгдөл эсвэл бузраас гараагүй, заль мэх дотор ч байгаагүй,


Бид та нарын хүслэн болж, та нарт зөвхөн Бурханы сайн мэдээг бус, мөн өөрсдийн амиа ч өгөхийг хүссэн юм. Яагаад гэвэл та нар бидний хувьд үнэхээр дотнын хүмүүс маань болсон байв.


Намайг очтол Судрын уншлага, ятгалга ба сургаалд санаа тавьж ажиллаарай.


Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаал дотор шаргуу ажиллаж буй хүмүүс хоёр дахин хүндэтгэл авах зохистой хэмээн үз.


Сайныг үйлдэж, сайн үйлсээрээ баян болж, өглөгч бөгөөд хуваалцахад бэлэн бай хэмээн тэдэнд тушаа.


Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгүй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулъя.


Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй.


Ах дүү нар аа, энэхүү сургамжийн үгийг тэвчин байж хүлээн аваарай гэж би та нараас гуйя. Учир нь би та нарт товчхон бичлээ.


Бүх удирдагчиддаа болон ариун хүмүүст мэнд хүргээрэй. Италиас ирэгсэд та нарт мэнд хүргэж байна.


Та нарт Бурханы үгийг ярьж, та нарыг тэргүүлж явсан хүмүүсийг сана. Тэдний биеэ хэрхэн авч явсны үр дүнг санаж, итгэлийг нь дуурай.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa