Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Ром 12:19 - Ариун Библи 2004

19 Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн айлдав» гэж бичигджээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

19 Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн хэлэв» гэж бичигджээ.

Onani mutuwo Koperani




Ром 12:19
24 Mawu Ofanana  

“Хорон муугийн хариуг би өгнө дөө” гэж бүү ярь. ЭЗЭНийг хүлээ, Тэр чамайг аварна.


“Тэр надад яаж хандсан шиг би мөн түүнд тэгж хандана. Тэр шангаа хүртэнэ дээ” гэж бүү хэл.


Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би чиний хэргийг өмгөөлж, чиний төлөө бүрэн өшөө авна. Би түүний тэнгисийг хатааж, оргилох булгийг нь хуурай болгоно.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Едом нь өшөө авснаараа Иудагийн гэрийн эсрэг үйлдсэн бөгөөд эмгэнэлт гэмд унаж, өөрсдийгөө тэдний дээр өширхөгч болгосон».


Чи өөрийн ард олны хөвгүүдийн эсрэг өс хонзонг бүү ав, аливаа зэвүүцлийг ч бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би бол ЭЗЭН.


Харин Би та нарт хэлье, хар санаатай хүнийг бүү эсэргүүц. Харин хэн баруун хацрыг чинь алгадна, түүнд нөгөө хацраа бас тавьж өг.


Та нарыг хавчигч хүмүүсийг ерөө. Ерөө, харин бүү хараа.


Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай.


Учир нь тэр танд сайны төлөөх Бурханы үйлчлэгч юм. Хэрэв та бузар мууг үйлдвэл айгтун. Учир нь тэр нь илд дэмий зүүгээгүй. Тэр бол бузар мууг үйлдэгч нэгэн дээр уур хилэнг буулгах өшөө авагч, Бурханы үйлчлэгч мөн.


Диаволд байр бүү өг.


Өшөө авалт нь Минийх. Тэдний хөл алдах тэр цагт Би хариугаа авна. Тэдний гамшгийн өдөр ойртож байна. Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс нь тэдэн уруу яарч байна” гэнэ.


Үндэстнүүд ээ! Та нар Түүний ард түмэнтэй баярлацгаа. Учир нь Тэр зарц нарынхаа цусан өшөөг авч, дайснуудаасаа өс хонзонгоо авч, Өөрийн газар нутаг болон ард түмнийхээ төлөө эвлэрүүллийг хийнэ гэв.


Мөн хэн ч үүнийг зөрчиж, энэ хэрэг дотор ах дүүгээ мэхэлж болохгүй. Учир нь би та нарт урьд нь хэлж, чухалчлан анхааруулж байсанчлан, энэ бүхний төлөө өшөө авагч нь Эзэн юм.


Зэсийн дархан Александр надад их гай тарьсан. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгөг.


Учир нь “Өшөө авалт нь Минийх. Хариуг нь Би өгнө” гээд, дахиж “Эзэн Өөрийн хүмүүсийг шүүнэ” гэж айлдсан Түүнийг бид мэднэ.


Тийм учраас одоо эзэнтэн минь, ЭЗЭНий амьд буйгаар болон амьд буйгаар тангараглая. ЭЗЭН таныг цус урсгахаар явахыг зогсоож, таны гараар өшөө авахыг нэгэнт болиулсан тул эзэнтэнд минь хор хөнөөл болохыг хүсэгчид болон дайснууд тань Набалтай адил болох болтугай.


Мөн чиний саруул ухаан магтагдах болтугай. Намайг өнөөдөр цус урсгахаас болон өөрийнхөө гараар өөрийн өшөөг авахаас болиулсан чи магтагдах болтугай.


Давид бас хэлэхдээ —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. ЭЗЭН түүнийг заавал устгана, эсвэл түүний үхэх өдөр ирнэ, эсвэл тулалдаанд явж устгагдана.


Би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар далайхыг ЭЗЭН хорих болтугай. Харин одоо толгойнх нь хажууд байгаа жад, устай савыг аваад явъя хэмээн өгүүлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa