15 Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл.
Эдгээр үгсийг сонсмогц би доош суун уйлж, хэдэн өдрийн турш гашуудан тэнгэрийн Бурханы өмнө мацаг барин залбирч байв.
Иовд тохиолдсон энэ бүх гай зовлонгийн талаар түүний гурван найз болох теман хүн Елифаз, шух хүн Билдад, наамат хүн Зофар нар сонсоод, тус тусын газраас ирэв. Тэд түүнийг тайтгаруулж, тайвшруулахын тулд ирэхээр хамтдаа болзжээ.
Амьдрал нь хүнд нэгний төлөө би уйлж байгаагүй гэж үү? Үгээгүйчүүдийн төлөө миний сэтгэл шаналж байгаагүй гэж үү?
Уйлах хийгээд инээх цаг, Гашуудах хийгээд бүжиглэх цаг,
Тэгээд етиоп хүн Ебед-мелех Иеремиад —Одоо эдгээр хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүдийг олсны доогуур суган доороо хий гэхэд Иеремиа түүнчлэн үйлдэв.
Миний ард түмний охины алагдагсдын төлөө би өдөр, шөнөгүй уйлахын тулд толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!
Эзэн түүнд агуу өршөөлөө үзүүлснийг хөршүүд нь болон төрөл садангууд нь дуулаад хамтдаа баярлаж байлаа.
Ахаасаа хагацсан Марта, Мариа нарыг тайтгаруулахаар олон иудейчүүд тэднийд иржээ.
Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрх сэтгэлээр Эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ.
Хэрэв нэг эрхтэн нь зовбол түүний хамт бүх эрхтнүүд зовно. Хэрэв нэг эрхтэн нь алдаршвал түүний хамт бүх эрхтнүүд баярлах болно.
Хэн сул дорой байна, би сул дорой байгаагүйсэн бил үү? Хэн өдөөгдөв, би шатсан байгаагүйсэн бил үү?
Намайг очих үед баярлуулах ёстой хүмүүс намайг гашуудуулах вий гэсэндээ би та нарт үүнийг бичсэн юм. Миний баяр баясгалан бол та бүгдийн баяр баясгалан мөн гэдэгт би та бүгдэд итгэдэг.
Тэр та бүгдийн хүслэн болсон байв. Түүнийг өвчтэй байна гэж та нар сонссон тул тэр шаналсан.
Тиймд та нар Епафродитыг дахин хараад баярлаж, би бас бага санаа зовнихын тулд би түүнийг яаран илгээлээ.
Тэдэнтэй хамт хоригдсон юм шиг хоригдогсдыг санаж явагтун. Та нар өөрсдөө ч гэсэн бие дотор байгаа тул ад үзэгдсэн хүмүүсийг санаж яв.