Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Ром 11:4 - Ариун Библи 2004

4 Харин Бурханы хариу юу байв? «Баалд өвдөг сөгдөөгүй долоон мянган эрийг Би Өөртөө үлдээсэн» гэсэн юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Харин Бурханы хариу юу байв? «Баалд өвдөг сөгдөөгүй долоон мянган хүнийг Би Өөртөө үлдээсэн» гэсэн юм.

Onani mutuwo Koperani




Ром 11:4
12 Mawu Ofanana  

Небатын хүү Иеробоамын гэмээр явах нь түүний хувьд жирийн л зүйл байсан учир тэрээр сидончуудын хаан Етбаалын охин Иезебелтэй гэрлэж, Баалд үйлчлэн, мөргөдөг болжээ.


Тэрээр —Би түмэн цэргийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартаж, Таны тахилын ширээнүүдийг нураан, Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна хэмээн өчив.


Гэсэн ч Би Израильд долоон мянган хүн үлдээх бөгөөд тэд бүгд Баалын өмнө өвдөг сөгдөөгүй, түүнийг үнсээгүй хүмүүс юм гэж айлдав.


Энэ үед Сионд үлдэж, Иерусалимд хоцорсон хүмүүсийг ариун хэмээн дуудна. Тэд бол Иерусалимд амьд хэмээн тэмдэглэгдсэн хүмүүс юм.


Баалд шатаалт тахил болгон өөрсдийн хөвгүүдийг галд шатаахын тулд Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьсан юм. Энэ нь Миний хэзээ ч тушаагаагүй, яриагүй, Миний санаанд ч ороогүй зүйл юм.


Ефраимыг ярихад хүмүүс чичирч байв. Тэр өөрийгөө Израильд өргөмжилсөн боловч Баалыг шүтсэнээр тэрээр бурууг үйлдэж үхсэн юм.


Учир нь түүнд үр тариа, шинэ дарс ба тосыг өгч, түүний дээр мөнгө, алтыг арвижуулсан нь Би байсан гэдгийг тэр эм мэддэггүй. Харин тэд тэдгээрийг Баалд зориулан ашигласан.


“Тиймээс Би Өөрийн мутрыг Иудагийн эсрэг болон Иерусалимын бүх оршин суугчдын эсрэг сунгана. Би Баалын үлдэгдлийг мөн шүтээний тахилч нарын нэрсийг тахилч нартай хамт энэ газраас таслах болно.


Ийнхүү Израиль өөрсдийгөө Пеорын Баалтай нийлүүлсэн. ЭЗЭН Израилийн эсрэг хилэгнэж байв.


Баал-пеорын хэрэг явдлаас болж ЭЗЭН чухам юу хийснийг та нар нүдээрээ үзсэн. ЭЗЭН Бурхан чинь та нарын дундаас Баал-пеорыг дагасан бүх хүмүүсийг устгасан билээ.


Ингээд тэд ЭЗЭНийг орхиж, Баал болон Аштаротод үйлчилжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa