10 Харахгүйн тулд тэдний нүд харанхуйлж, Нуруу нь үүрд бөгтөр болог» гэжээ.
10 Харж чадахгүйн тулд тэдний нүд харанхуйлаг, Нуруу нь үүрд бөгтөр болог» гэжээ.
Тэдний өмнөх тэдний ширээ урхи болог. Тэднийг амар тайван байхад энэ нь хавх болог.
Тэднийг харж чадахгүй болгохоор нүд нь харанхуйлах болтугай. Тэдний ууц нурууг үргэлж чичрүүлээч.
«Доош хэвт. Бид чам дээгүүр алхана» гэж чамд хэлж байсан, чамайг тамлагчдын гарт Би түүнийг өгнө. Дээгүүр чинь алхагсдад чи нуруугаа газар мэт, гудамж мэт болгосон”.
Би та нарын хувь тавиланд илдийг зориулахад та нар бүгдээрээ аллагад бөхийнө. Учир нь Би дуудсан боловч та нар хариулсангүй. Би айлдсан боловч та нар сонссонгүй. Та нар Миний өмнө мууг үйлдэн, Миний хүсээгүйг сонгосон”.
Сүргээ орхигч зохисгүй хоньчин хөөрхийлөлтэй еэ! Түүний гар болон баруун нүдэн дээр нь илд байх болно! Түүний гар нь бүхлээрээ хатаж, баруун нүд нь сохор болно”.
Яагаад гэвэл тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан хэмээн Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Харин тэд бодол санаандаа хоосорч, мунхаг зүрх сэтгэл нь харанхуй болжээ.
Энэ нь «Бурхан тэдэнд энэ өдрийг хүртэл мэдрэхгүй сүнс, Харахгүй нүд, сонсохгүй чих өгсөн» гэж бичигдсэнчлэн ажээ.
Тэд өөрсдийнхөө дотор буй харанхуй байдлаас, зүрхнийхээ хатуугаас болж оюун ухаандаа харанхуй болж, Бурханы амиас хөндийрчээ.
Тэд бол усгүй булаг, шуурганд туугдах манан будан юм. Тас харанхуй нь тэдний төлөө бэлтгэгджээ.
Учир нь хэрэв Бурхан нүгэл үйлдсэн тэнгэр элч нарыг хэлтрүүлэлгүй, харин тэднийг тамд хаяад, харанхуйн гинжинд тушааж, шийтгэлийн төлөө хадгалсан бол,
өөрсдийнхөө шившгийг далайн хөөс шиг хөөсрүүлэн хаялах тэнгисийн догшин давалгаа, хэрэн тэнүүчлэгч одод мөн. Түнэр харанхуй нь тэдний төлөө үүрд хадгалагдсан юм.
Эрх мэдэл бүхий байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхин одсон тэнгэр элч нарыг Тэрээр агуу их өдрийн шүүлт болтол мөнхөд хүлээстэй нь харанхуйд хорьжээ.