11 Учир нь Судар «Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй» гэдэг.
11 Учир нь Бичвэр «Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй» гэдэг.
Тийм учраас Эзэн БУРХАН “Үзэгтүн. Би Сионд нэг чулууг тавина. Тэр нь шалгагдсан бөгөөд бат тавигдсан суурийн булангийн үнэт чулуу юм. Түүнд итгэгчийг яаруулахгүй.
Хаад чиний тэжээгчид, гүнжүүд нь чиний өрлөг эх болж, чиний өмнө нүүрээ газарт хүртэл бөхийн, хөлийн чинь тоосыг долооно. Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно. Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй.
ЭЗЭНд итгэдэг бөгөөд итгэл найдвар нь ЭЗЭН байдаг хүн ерөөлтэй еэ!
Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн авралд хүрнэ.
Энэ нь «Харагтун, Би Сионд бүдрүүлэх чулуу, Зөрчилд хүргэх хад тавина. Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй» гэж бичигдсэнчлэн байна.
Энэ нь Сударт “Харагтун. Би Сионд сонгогдсон, Булангийн үнэт чулууг тавина. Түүнд итгэгч хүн ичгүүрт орохгүй” хэмээн бичигдсэн байдаг.