6 Есав нь бусниулагдаж, түүний нууцлагдсан эрдэнэс нь хэрхэн ил гарч ирэх бол доо!
6 Есавыг сандаачиж, Хэрхэн нууцлагдсан эрдэнэсийг нь Хайн гаргаж ирэх бол доо!
Өө, ЭЗЭН, Та намайг судлан, намайг мэдсэн билээ.
Нялхсыг ч өөрсдийнх нь нүдний өмнө хэмх чулуудан, орон байрыг нь тонож, эхнэрүүдийг нь хүчирхийлнэ.
Энэ бол чамайг нэрээр чинь дуудсан Израилийн Бурхан, ЭЗЭН Би гэдгийг чамд мэдүүлэхийн тулд Би чамд харанхуйн эрдэнэс, нууц газруудын нууцалсан эд баялгийг өгнө.
Харин Би Есавыг нүцгэлсэн бөгөөд тэрээр өөрийгөө далдалж чадахгүй болтол Би түүний нууц газруудыг сөхсөн юм. Түүний үр удмууд садан төрөл болон хөршүүдийнх нь хамт устгагдсан бөгөөд тэр үгүй болсон.
Түүний морьд ба тэрэгнүүд болон түүний дунд буй бүх харийнхны эсрэг илд ирэх бөгөөд тэд эмэгтэйчүүд болно! Түүний эрдэнэсийн эсрэг илд ирэх бөгөөд тэд тоногдох болно.
Тэр л гүн хийгээд нууц юмсыг илчилдэг. Тэрээр харанхуй дотор юу байдгийг мэддэг бөгөөд гэрэл Түүнтэй хамт оршдог.