Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Обадиа 1:12 - Ариун Библи 2004

12 Өөрийн дүүгийн өдөр болох түүний золгүй өдрийг бүү хар. Иудагийн хөвгүүдийн сүйрлийн өдөр тэдэн дээр бүү баяс. Тийм ээ, тэдний гай зовлонгийн өдөр чи амаа бүү ангайлга.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 Дүүгийнхээ тэр өдрийг, Харшлах аюулын өдрийг нь Тавлаж бүү хар. Сүйрлийн өдөрт нь Иудагийн хөвгүүдийн тухайд бүү баяс. Зовлон шаналант өдөр нь чи Амаа бардамнаж бүү нээ.

Onani mutuwo Koperani




Обадиа 1:12
27 Mawu Ofanana  

Түүний дараа байгсад түүний хувь заяанд гайхаж, өмнөх үеийнхэн нь аймшигт нөмрүүлсэн бөлгөө.


Би дайсныхаа үхэлд баярлаж, түүнд бузар муу юм тохиолдоход хөөрч байсан уу?


Би бүх ясаа тоолж чадна. Тэд харж, над уруу гөлрөн ширтдэг.


Бардамнал, жигшилтэйгээр зөв шударгын эсрэг өршөөлгүй ярьдаг Худалч амыг дуугүй болгооч.


Харин намайг бүдэрсэнд тэд баярлан хамтран цуглав. Миний мэддэггүй байсан довтлогчид миний эсрэг цуглаж, Зогсоо зайгүй намайг гүжирдсэн.


Түүний өдөр ирж буйг хардаг учраас Эзэн түүнд инээдэг.


Тэр намайг бүх бэрхшээл зовлонгоос аварсан бөгөөд Би дайснуудаа нүдээрээ харсан билээ.


Миний Бурхан Өөрийн хайр энэрлээр намайг угтан авна. Бурхан надад дайснууд уруугаа дээрээс харахыг зөвшөөрнө.


Миний нүд дайснууд уруу минь харж, Миний чих миний эсрэг босогч хорон муу хүмүүсийн тухай сонсдог.


Ядуу хүнийг элэглэгч Бүтээгчийг нь доромжилж буй хэрэг. Гай гамшигт баясагч нь шийтгэл авна.


Чи боолуудаараа дамжуулан Эзэнийг доромжилж, «Би өөрийн олон тэргээр уулсын өндөрлөгүүдэд, Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ. Би тэндхийн өндөр хуш, шилмэл нарс моддыг тас цавчлаа. Би түүний хамгийн өндөр оргил, хамгийн өтгөн ойд хүрч очно.


Бүх дайснууд чинь чиний эсрэг амаа томоор ангайлгасан. Тэд исгэрэн, шүдээ хавирна. Тэд “Бид залгив! Бидний хүлээж байсан тэр өдөр нь гарцаагүй энэ өдөр мөн. Бид хүрэв, бид үзэв” гэж байна.


Узын нутагт суудаг Едомын охин оо, баясан, баярлан хөөр! Аяга чам уруу ч тойрон ирэх бөгөөд чи согтууран, өөрийгөө нүцэглэх болно.


Чи Израилийн уулсын эсрэг “Тэд хоосорч, бидний идэш болгон өгөгдсөн” хэмээн өгүүлсэн бүх басамжлалыг чинь ЭЗЭН Би сонссон гэдгийг чи тэгэхэд мэдэх болно.


Израилийн гэрийн өв хоосорсонд чи баярласантай адил Би чамд түүнчлэн үйлдэх болно. Сеир уул аа, Едом бүхлээрээ, та нар хоосрох болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэжээ”.


Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Үнэхээр Өөрийн хардалтын гал дотор Би бусад үндэстнүүд болон бүх Едомын эсрэг айлдсан. Тэд Миний нутгийг олз болгон таслан авахын тулд зүрхнийхээ угаас баярлан, сэтгэлээрээ элэглэж, өөрсдөдөө өмч болгон авсан юм».


«Сион нь бузартаж, бидний нүд түүнийг тавлан харах болтугай!» гэж өгүүлэгч олон үндэстэн чиний эсрэг цуглах болно.


Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж, —


Түүнчлэн хэл ч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсээр сайрхдаг ажээ. Харагтун. Ийм өчүүхэн гал ч асар их ой модыг түймэрддэг билээ.


Учир нь тэд хоосон ихэрхэг үгсийг ярьж, алдаа төөрөгдөл дотор амьдардаг нэгнээс арай ядан зугтдаг хүмүүсийг махан биеийн хүсэл, тачаалаар уруу татдаг бөгөөд


Тэд бол дургүйцэн бувтнагсад бөгөөд өө сэв хайн, хүсэл тачаалын хойноос явдаг юм. Тэдний ам нь бардамнан сайрхаж, ашиг харан бусдыг зусарддаг аж.


Агуу юмсыг болон доромжлолыг хэлэгч амыг түүнд өгсөн бөгөөд дөчин хоёр сарын турш үйлдэх эрх мэдлийг түүнд өгсөн аж.


Ихэд бардамнан бүү онгирогтун. Ихэмсэг үгсийг амнаасаа бүү гаргагтун. Учир нь ЭЗЭН бол хамгийг мэдэгч Бурхан бөгөөд Тэрээр үйлсийг дэнсэлнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa