Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Обадиа 1:10 - Ариун Библи 2004

10 Чиний дүү Иаковд үйлдсэн хүчирхийллээс болж ичгүүр чамайг бүтээх ба чи мөнхөд таслагдах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Дүү Иаковтаа үйлдсэн хүчирхийллээс болж Ичгүүр чамайг нөмрөх агаад Эгнэгт таслагдах болно, чи.

Onani mutuwo Koperani




Обадиа 1:10
30 Mawu Ofanana  

Иаков эх Ребекадаа —Миний ах Есав бол үсэрхэг хүн, би гөлгөр арьстай хүн.


Эцэг нь Иаковыг ерөөсөн тэр ерөөлөөс болж, Есав Иаковыг үзэн ядаж, өөрөө өөртөө “Эцгийнхээ төлөө эмгэнэх өдөр ойрхон ирж байгаа учир би дүү Иаковаа ална” гэж хэлжээ.


Учир нь едомчууд дахин ирж, Иудаг довтлон, олзлогдогсдыг авч явжээ.


Намайг буруутгагчдыг ичгүүрээр хувцаслаж, Тэднийг өөрсдийнх нь шившгээр гадуур хувцасаар бүтээлгээч.


Түүний дайснуудыг Би ичгүүрээр хувцаслана. Харин өөрийнх нь дээр титэм нь гялбах болно”.


Өө, ЭЗЭН, “Түүнийг нураа, түүнийг нураа, Суурь хүртэл нь нураа” гэж байсан Едомын хөвгүүдэд Иерусалимын хөнөөлт өдрийг сануулаач.


Учир нь Таны төлөө би жигшил зэвүүцлийг үүрчээ. Миний нүүрийг ичгүүр нөмөрсөн.


Та түүний залуу насны өдрүүдийг богиносгосон. Та түүнийг ичгүүрээр нөмрүүлсэн. Села


Ерөөл нь шударга зөв хүний тэргүүн дээр оршино, Харин хүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг.


Ядуу хүнийг элэглэгч Бүтээгчийг нь доромжилж буй хэрэг. Гай гамшигт баясагч нь шийтгэл авна.


Өөрийн ард түмэн болох Израильд заяасан өв дээр зодолддог Миний бүх бузар муу хөршүүдийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг газар нутгаас нь үндсээр нь тастаж, Иудагийн гэрийг тэдний дундаас үндсээр нь тастах гэж байна.


Цөмөөрөө ичгүүр дотроо хэвтэцгээе. Доромжлол маань биднийг бүрхэг. Учир нь бид болон бидний эцэг өвгөд залуугаасаа авахуулан өнөөдрийг хүртэл ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэн билээ. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг ч дагаагүй билээ.


Учир нь Бозра нь айдас, зэвүүцэл, сүйрэл болон хараал болно гэж Би Өөрөөрөө тангарагласан билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Түүний бүх хотууд үүрдийн балгас болно” хэмээв.


Бид жигшүүрт зүйлс сонссон учир бид ичиж байна. Бидний нүүр царайнуудыг шившиг бүтээв. Учир нь харийнхан ЭЗЭНий өргөөний ариун газрууд уруу оржээ.


Узын нутагт суудаг Едомын охин оо, баясан, баярлан хөөр! Аяга чам уруу ч тойрон ирэх бөгөөд чи согтууран, өөрийгөө нүцэглэх болно.


Сионы охин оо, гэм буруу чинь гүйцлээ. Тэрээр чамайг цаашид цөлөхгүй. Едомын охин оо, Тэрээр чиний гэм бурууг шийтгэх болно. Тэрээр чиний нүглүүдийг дэлгэх болно!


Би чамайг үүрдийн хоосрол болгож, хотууд чинь дахин оршин суугчидтай болохгүй. Тэгэхэд та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Тэд өөрсдийгөө таараар ороон, айдас жихүүдэс тэднийг эзэмдэнэ. Бүх нүүрэн дээр ичгүүр байж, бүх толгой нь халзан болно.


Тэд Иудагийн хөвгүүдийг тарчлаан, нутагт нь гэмгүй цусыг урсгасан учраас Египет нь сөнөмөл газар, Едом нь зэлүүд нутаг болно.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Едомын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэр өөрийн өрөвдөх сэтгэлийг даран, ах дүүгээ илдтэйгээ мөрдсөн. Түүний уур нь бас үргэлжлүүлэн тастсан. Тэр үүрд хилэнтэй байсан.


Тэгээд миний дайсан харж, “Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?” гэж надад хэлсэн хүнийг ичгүүр нөмрөх болно. Миний нүд түүнийг харж, тэр үед тэрээр гудамжны шавхай мэт доор гишгэгдэх болно.


Чи едомчуудыг бүү үзэн яд. Тэд бол чиний ах дүүс. Чи египетчүүдийг бүү үзэн яд. Яагаад гэвэл та нар тэдний газар нутаг дээр харийн хүмүүс болж байсан.


Тэдний гурав дахь үеийн хөвгүүд нь ЭЗЭНий чуулганд оролцож болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa