Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 8:17 - Ариун Библи 2004

17 Бурханы бүх үйлсийг би хараад хүн гэгч наран доор үйлдэгддэг бүхнийг ойлгож чадахгүйг мэдлээ. Хэдийгээр мэргэн хүн “Би мэднэ” гэж хэлж болох хэдий ч тэр хүн нээлт хийж үл чадах ба хүн хичээнгүйлэн шаргуу эрж хайгаад ч нээж олохгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

17 Бурханы бүх үйлсийг би хараад хүн гэгч наран доор үйлдэгддэг бүхнийг ойлгож чадахгүйг мэдлээ. Хүн шамдан эрж хайгаад ч үл ухах аж. Хэдийгээр мэргэн хүн “Би мэднэ” гэж хэллээ ч тэр ч нээж үл чадна.

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 8:17
13 Mawu Ofanana  

Тэрээр агуу, ухааршгүй зүйлсийг болон тоо томшгүй гайхамшгуудыг үйлддэг юм.


Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн их вэ! Мэргэн ухаанаар Та тэд бүхнийг бүтээсэн. Газар дэлхий Таны баялгаар дүүрэн юм.


Миний Бурхан ЭЗЭН, Таны үйлдсэн гайхамшгууд болоод Биднийг бодсон Таны бодол санаанууд олон юм. Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй. Би тэдгээр гайхамшгуудыг зарлан хэлье гэсэн ч тэд тоолшгүй олон юм.


Үүнийг ойлгохоор бодох үед минь Надад маш төвөгтэй байсан бөгөөд


Тэнгэрийн доор үйлдэгддэг бүхнийг мэргэн ухаанаар шинжлэн, судлахын тулд би өөрийн оюун ухааныг зориулав. Энэ нь Бурханаас хүний хөвгүүдийг шаналгах гэж өгсөн ёрын бэрх үүрэг байв.


Жирэмсэн эмэгтэйн хэвлийд яснууд хэрхэн бүрэлдэхийг болон салхины замыг чи үл мэдэхийн адил бүхнийг бүтээгч Бурханы үйлсийг чи тааж мэдэхгүй.


Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайн сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан билээ.


Бурханы ажлыг эргэцүүлэгтүн. Түүний муруйлгасныг хэн шулуун болгох чадалтай билээ.


Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй гэж үү? Мөнхийн Бурхан болох ЭЗЭН дэлхийн хязгаарыг Бүтээгч нь эцэж туйлддаггүй юм. Түүний ухаан нь хязгааргүй.


Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa