4 Ухаантны зүрх гашуудагсдын оромжинд, Тэнэгийн зүрх зугаацагчдын гэрт байх аж.
Абсалом зарц нартаа тушааж, —Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжих үед, мөн би та нарт “Амноныг цохигтун” хэмээн өгүүлмэгц түүнийг алагтун. Бүү айгтун. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй, зоригтой бай гэв.
Ахабын цэргүүд үд дунд довтолгоогоо эхэлжээ. Тэр үед Бен-хадад өөрт нь тусалж буй гучин хоёр хаадын хамт цацартаа архидан согтуурч байлаа.
Би өөртөө өгүүлрүүн “Ир, одоо. Би чамайг тааламжит байдлаар сорьж үзье! Өөрийгөө баясгаж, баярлуул” гэв. Үзтэл энэ нь бас л хоосон байлаа.
Инээснээс уйлсан нь дээр. Учир нь царай нь гунигтай байвч, Зүрх нь жаргалтай байж болох буюу.
Тэнэгийн дуулахыг сонссоноос Ухаант хүний зэмлэлийг сонсох нь дээр.
Миний зүрх чичрэн, айдас намайг эзэмдэн, миний хүсэн тэмүүлсэн бүрэнхий нь миний хувьд аймшиг болон эргэв.
Тэд халсан хойно Би тэдний найрыг хийж, тэднийг баярлуулан хөөргөж, үүрдийн нойроор нойрсуулж, сэрээхгүйн тулд тэднийг согтооно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
“Би түүний ноёд, түүний мэргэд, түүний захирагчид, түүний удирдагчид болон хүчит эрсийг нь согтооно. Ингэснээр тэд мөнхийн нойроор нойрсож, сэрэхгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН гэдэг Хаан тунхаглаж байна.
Тэр шөнө Халдеин хаан Белшазар алагджээ.
Манай хааны өдөрт ноёд нь дарсанд цохиулан, өвчтэй болцгоов. Тэр тохуурхагчидтай хамт гараа сунгадаг.
Тэд орооцолдсон өргөс шиг, өөрсдийнхөө ундаанд согтуурагсадтай адил бөгөөд гандаж хатсан сүрлийн иш мэт шатаагдана.
Тэгээд Абигаил Набал уруу буцаж ирэхэд Набал өөрийн гэртээ хааны найр шиг найр хийж байв. Набал ихэд согтуу байсан болохоор сэтгэл нь хангалуун байв. Тиймээс Абигаил үүр цайх хүртэл түүнд юу ч ярьсангүй.
Тэр Давидыг аваачихад, харагтун, амалекчууд газраар дүүрэн тархаж, филистчүүдийн газар болон Иудагийн газраас олзлон авсан асар их зүйлсээс болж, идэж уун, бүжиглэлдэж байлаа.