24 Юу байсан нь алс бөгөөд гүнээс гүнд байна. Хэн үүнийг нээж чадах вэ?
24 Юу байгаа нь алс бөгөөд гүнээс гүнд байна. Хэн үүнийг нээж чадах вэ?
Тэрээр хүнд хандан “Үзэгтүн, Эзэнээс эмээх нь мэргэн ухаан юм. Бузар муугаас зайлах нь ухаарал юм” хэмээн айлдав гэв.
Төгс Хүчит Түүнийг бид олж чаддаггүй. Тэрээр хүч дотор өргөмжлөгдсөн бөгөөд шударга ёс, бялхам зөвт байдлын төлөө харгис хатуу ханддаггүй.
Иймд мэдлэг надад дэндүү гайхамшигтай юм. Энэ нь өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ.
Таны зөв шударга Бурханы уулстай адил, Таны шүүх бол их далайтай адил. ЭЗЭН, Та хүн болоод араатныг хамгаалдаг.
Бурханы бүх үйлсийг би хараад хүн гэгч наран доор үйлдэгддэг бүхнийг ойлгож чадахгүйг мэдлээ. Хэдийгээр мэргэн хүн “Би мэднэ” гэж хэлж болох хэдий ч тэр хүн нээлт хийж үл чадах ба хүн хичээнгүйлэн шаргуу эрж хайгаад ч нээж олохгүй.
Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?
Тэр ганцаараа үхэшгүй мөнхийг эзэмшдэг бөгөөд хүршгүй гэрлийн дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх хүч нь байх болтугай! Амен.