Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 6:3 - Ариун Библи 2004

3 Хэрэв хүн зуун хүүхдийн эцэг болоод олон жил амьдраад, улмаар цаашид амьдарсаар байвч сэтгэл нь сайн юманд цадаагүй, оршуулга нь ч зохих ёсоороо болоогүй бол би “амьгүй төрсөн хүүхэд түүнээс дээр юм даа” гэж хэлнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Хүн зуун хүүхдийн эцэг болсон ч бай, олон жил амьдарсан ч бай, хэрэв сэтгэл нь сайн юманд баясаж эс чадаад, оршуулга нь ч зохих ёсоороо болоогүй бол тэр хүний амьдралын өдрүүд олон байсан ч “амьгүй төрсөн хүүхэд түүнээс дээр юм даа” гэж би хэлнэ.

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 6:3
23 Mawu Ofanana  

Есав хараагаа өргөн, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг олж хараад, —Чамтай хамт яваа эдгээр хүмүүс юун улс вэ? гэсэнд Иаков —Бурханаас таны зарц надад энэрэн нигүүлсэж өгсөн хүүхдүүд гэв.


Иаков Фараонд —Би газар орон хэрэн явсаар зуун гучин жил болж байна. Би тийм ч урт наслаагүй, өвөг дээдсийнхээ нутаг газар сэлгэн амьдарсан он жилүүдэд хүрээгүй боловч хүнд бэрхийг тууллаа гэв.


Ахабт Самарид далан хүү байв. Иехү захидлууд бичиж, тэдгээрийг Самари уруу, Иезреелийн захирагчид болох ахмадуудад, мөн Ахабын асрамжлагчдад илгээн, —


Тэд түүнийг оршуулахаар гарсан боловч түүнээс гавлынх нь яс, хөл, гарынх нь сарвуунаас өөр юм олсонгүй.


Миний бүх хөвгүүнээс (учир нь ЭЗЭН надад олон хөвгүүд өгсөн) Тэрээр миний хүү Соломоныг Израиль дахь ЭЗЭНий хаанчлалын сэнтийд залахаар сонгов.


Рехобоам бусад бүх эхнэр, татвар эмсээсээ илүүгээр Абсаломын охин Маакад хайртай байв. Рехобоам арван найман эхнэр, жаран татвар эмстэй байсан бөгөөд хорин найман хүү, жаран охидын эцэг болсон юм.


Тэгээд Хаман тэдэнд өөрийн эд баялгийн сүр жавхланг хөвгүүдийнхээ өнөр олныг, мөн хаан түүнийг дөвийлгөсөн тохиолдол бүрийг түүнийг ноёд болон зарц нараас дээгүүр албанд дэвшүүлснийг өгүүлэв.


Тийн тэд Хаманыг өөрийнх нь Мордехаид бэлдсэн дүүжлүүрт дүүжлэн, хааны уур хилэн намжив.


Юунд би төрөхдөө үхсэнгүй, хэвлийнээс гарахдаа эндсэнгүй вэ?


Зулбаад хаягдсан, нарны гэрэл хэзээ ч үзээгүй нялхсын адил би байхгүй яав даа.


Тэднийг явах үедээ задардаг эмгэн хумс шиг, Нарыг хэзээ ч үздэггүй дутуу төрсөн хүүхэд шиг болгооч.


Өтгөсийн титэм болбоос үр ач нар нь юм. Эцэг хүн хөвгүүдийнхээ алдар сүр нь юм.


Гэвч наран доор хийгддэг бузар үйлийг хэзээ ч хараагүй, эсвэл амьгүй төрсөн нэгэн нь мөнөөх хоёроосоо ч илүү дээр аж.


Учир нь тэр дэмий ирээд л харанхуй уруу одсон, нэр алдар ч үгүй нэгэн болой.


Тэрээр чирэгдэн, Иерусалимын дааман хаалганаас цааш шидэгдэн илжигний оршуулгаар оршуулагдана.


Тийм учраас Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Түүнд Давидын сэнтийд залрах хэн ч үгүй байх бөгөөд түүний үхсэн бие нь өдрийн бүгчим халуун болон шөнийн хүйтэн жаварт хаягдах болно.


Тэд тэдгээрийг өөрсдийнхөө хайрлан, үйлчлэн, араас нь явж, эрэлхийлэн, мөргөж байсан нар, сар болон тэнгэрийн бүх эрхэсийн дор тарааж тавина. Тэр яс цуглуулагдаж, булшлагдахгүй, тэд газрын хөрсөн дээр ялгадас мэт болно.


Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байх байсан гэлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa