Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 5:17 - Ариун Библи 2004

17 Бүхий л амьдралынхаа туршид тэр үлэмж өвчин зовлон хийгээд уур уцаартайгаар харанхуй дотор хооллодог.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

17 Тэрээр бүхий л өдрөө харанхуйд хооллож, үлэмж уй гашуу, өвчин, уур уцаартай байдаг.

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 5:17
21 Mawu Ofanana  

Адамд хандан —Чи эхнэрийнхээ үгийг сонсож, “Бүү ид!” гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир Чамаас болж газарт хараал хүрч, Чи насан туршдаа зүтгэж байж ургацыг нь идэх болно.


Харин тэр эмэгтэй хариуд нь —Таны Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Надад талх байхгүй. Зөвхөн миний хул аяганд минь атгын төдий гурил, вааранд минь жаахан тос үлдсэн. Харагтун, би гэртээ харьж, өөртөө болон хүүдээ зориулан хоол хийхийн тулд одоо түлээ түүж байна. Дараа нь бид үхэх байхдаа гэв.


Ахазиа Самарид дээд өрөөнийхөө сараалжаар унан бэртжээ. Тэрээр элч нарыг илгээн, тэдэнд —Явж, энэ өвчнөөс би ангижрах уу гэдгийг Екроны бурхан Баал-зебубаас асууж мэдэгтүн гэв.


Тэд түүнд —Нэгэн хүн бидэнтэй уулзахаар ирээд, бидэнд “Явж, та нарыг илгээсэн хаанд буцаж очоод, түүнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Израильд Бурхан байдаггүй болоод чи Екроны бурхан Баал-зебубаас асуухаар илгээж байна уу? Тиймээс чи хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно” хэмээв» гэж хэл” гэж хэлсэн гэцгээв.


Тийм учраас Нааманы уяман өвчин чамд болон чиний үр удамд мөнхөд наалдах болой гэв. Тиймээс Елишагийн өмнөөс тэрээр цас шиг уяман өвчтэй гарч явжээ.


Тэгэх зуур өөр нэгэн нь сайныг хэзээ ч амсалгүйгээр гашуун сэтгэлтэйгээр үхдэг.


Учир нь би үнсийг талх шиг идэж, Уух усаа нулимстайгаа хольсон нь


Та нарын хувьд эрт босон, Орой болтол унтахгүй байж, Зүтгэж олсон талхыг идэх нь дэмий хоосон юм. Учир нь Тэр Өөрийн хайрладаг хүндээ нойрыг өгдөг билээ.


Үнэндээ хүн бүр сүг сүүдэр шиг л явдаг. Үнэндээ тэд дэмий юманд л хүрхэрдэг. Тэрээр овоолдог боловч түүнийг хэн авахыг мэддэггүй.


Тиймээс Тэр тэдний өдөр хоногуудыг хоосон байдал дотор, Он жилүүдийг нь гэнэтийн аймшиг дотор дуусгасан.


Миний нүд хүсэмжилж буй бүгдээс би татгалзсангүй. Ямар ч цэнгэл тааламжаас би өөрийгөө татаж байсангүй. Учир нь зүрх минь миний хөдөлмөр бүрд баяссан юм. Энэ л миний бүх л хөдөлмөрийн шан харамж ажээ.


Учир нь хүний бүх л өдөр болон хөдөлмөр нь уйтгар зовлонтой, төдийгүй, шөнө ч түүний оюун ухаан нь амардаггүй аж. Энэ нь мөн л хоосон ажээ.


Идэж, ууж, ажил үйлс минь сайн байна гэж өөртөө хэлэхээс илүү зүйл хүний хувьд байхгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ.


Азтай өдрүүддээ аз жаргалтай бай, Харин бүтэлгүй өдрүүддээ сэтгэн бод. Аль алийг нь Бурхан бий болгодог тул үгүйсгэх нь хүний хэрэг биш ажээ.


Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг Эзэний тэнгэр элч тэр даруй цохижээ. Тийнхүү тэр өтөнд бариулж, үхэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa