Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 5:16 - Ариун Библи 2004

16 Хүн яг ирсэн шигээ л буцах болдог нь мөн л эмгэнэлтэй хэрэг аж. Ингэвэл салхины төлөө хөдөлмөрлөгч хүнд ямар ашиг байх юм бэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

16 Хүн яг ирсэн шигээ л буцаж явах болдог нь мөн л эмгэнэлтэй хэрэг. Ингэвэл салхины төлөө зүтгэгч хүнд ямар ашиг байна?

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 5:16
13 Mawu Ofanana  

Өөрийн гэртээ гай тотгор учруулдаг хүн салхийг өвлөнө. Мөхөс хүн мэргэн хүний зарц болно.


Наран доор ажиллагч хүмүүний бүх хөдөлмөрийн үр ашиг нь юу вэ?


Тэгээд би өөрийн гараар хийсэн бүх үйлсээ, бас өөрийн чармайн хийсэн хөдөлмөрийг эргэцүүлэн бодлоо. Гэтэл энэ бүхэн хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил байв. Наран доор түүний ашиг алга.


Хийж байгаа хөдөлмөрөөс нь ажил хийгчид ямар ашиг байна вэ?


Наран доор би нэгэн гунигийг харлаа. Хураасан баялаг нь эзэндээ зовлон авчирдаг.


Бид жирэмслэн, өвдсөн боловч салхи төрүүлж байгаа мэт байна. Бид дэлхийн төлөөх чөлөөлөлтийг гүйцээж чадсангүй. Ертөнцийн суугчид ч төрүүлсэнгүй.


Тахилч нар «ЭЗЭН хаана байна вэ?» гэж хэлээгүй. Хууль гүйцэтгэгчид Намайг мэдсэнгүй. Удирдагчид бас Миний эсрэг нүгэл үйлдэж, эш үзүүлэгчид Баалаар эш үзүүлж, ашиг тусгүй зүйлсийн араас явсан.


Учир нь салхийг тарьдаг тэд хуй салхийг хурааж авдаг. Босоо тариа нь ямар ч түрүүгүй. Энэ нь буудайг боловсруулж чаддаггүй. Боловсруулсан ч харийнхан түүнийг нь залгих болно.


Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?


Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх аминд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүний дээр Эцэг Бурхан Өөрийн тамгаа дарсан юм гэлээ.


Тийм хүмүүст болон хамтран ажиллагч, хөдөлмөрлөгч хүн бүрд та нар бас захирагдаж байгаарай.


Хэрэг үл болох, аврал өгөхгүй, дэмий юмыг дагаж, замаасаа бүү салагтун! Тэд бол дэмий учраас та нарт ямар ч тус болохгүй бөгөөд та нарыг аврахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa