20 Бүгд нэг л газар уруу явцгаана. Бүгд л шорооноос гарсан, тэгээд бүгд шороондоо буцна.
20 Бүгд нэг л газар уруу явцгаана. Бүгд л шорооноос тул бүгд шороондоо буцна.
Ишмаел нэг зуун гучин долоон насыг наслаад, амьсгалаа хурааж, өөрийн өвөг дээдэс уруу оджээ.
Абрахам өндөр насыг наслаад, амьсгалаа хурааж, өөрийн өвөг дээдэс уруу оджээ.
Чи газар шороондоо эргэж очих хүртлээ Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно гэжээ.
Харин хүн үхдэг бөгөөд түрүүлгээ харан хэвтдэг. Хүн амьсгаа хураадаг бөгөөд тэрээр хаана байна вэ?
Хэрэв хүн үхвэл тэрээр амилах уу? Өөрийн зовлон бэрхшээлийн бүх өдрүүдэд өөрчлөлт ирэх хүртэл би хүлээнэ.
Хэрэв би Үхэгсдийн орныг гэр шигээ харвал, би өөрийнхөө орыг харанхуйд засдаг болно.
Гэтэл овоолсон нуранги доорх хүн гараа сунгадаггүй юм уу? Эсвэл гамшиг дотроо тиймээс тусламж эрэн гуйдаггүй юм уу?
бүх бие махбод хамтдаа үхэж, хүн шороонд буцах байсан.
Үүл замхран оддог. Үүнчлэн Үхэгсдийн орон уруу явагсад гарч ирдэггүй билээ.
Учир нь Тэр Өөрөө бидний хэрхэн бүтсэнийг мэддэг. Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг.
Таныг нүүрээ нуухад тэд хямардаг. Таныг тэдний амьсгалыг авахад тэд үхэж, Хөрс шороондоо буцдаг.
Тэд хонь шиг Үхэгсдийн оронд аваачигдахаар товлогдсон. Үхэл тэдний хоньчин болно. Шулуун шударга хүн тэднийг өглөөд захирч, Тэдний хэлбэр дүрс нь шатаагдахын тулд Үхэгсдийн оронд зориулагдана. Ингэснээр тэд оршин суух газаргүй болно.
Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, сүнс нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажгуу.
Хүний амьсгал дээш гарч, адгуусны амьсгал газар уруу доош уруудсныг хэн мэдэж байгаа юм бэ?
Гэтэл өөр хүмүүс хоёр мянган жил амьдарсан ч, сайн сайханд сэтгэл нь үл ханах аваас тэд бүгдээрээ нэг л газар уруу явдаггүй гэж үү?
Найрын өргөө уруу явснаас гашуудагчийн оромж уруу очсон нь дээр. Учир нь энэ бол хүн бүрийн төгсгөл бөгөөд Амьд байгсад нь үүнийг зүрхэндээ авдаг юм.
Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.
Газрын шороонд булагдсан нойрсогчдоос олон нь сэрж, нэг хэсэг нь мөнх амь уруу, харин нөгөө хэсэг нь ичгүүр болон мөнхийн жигшил уруу явна.
Түүнийг харсныхаа дараа чи бас өөрийн ах Аароны адил өвөг дээдэс уруугаа одох болно.