Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 2:4 - Ариун Библи 2004

4 Би ажил үйлсээ ихэсгэж байлаа. Өөртөө зориулан байшингууд барьж, өөртөө усан үзмийн цэцэрлэг суулгав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Би агуу үйлс хийж байлаа. Өөртөө байшингууд барьж бас усан үзмийн цэцэрлэг байгуулав.

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 2:4
17 Mawu Ofanana  

Тэгээд тэд —За, бид хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан, нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ.


Абсалом амьд байхдаа өөртөө нэгэн баганыг Хааны Хөндийд босгосон бөгөөд тэр —Миний нэрийг хадгалах хүү надад байхгүй гэдэг байв. Өнөөдрийг хүртэл тэр багана Абсаломын хөшөө хэмээн дуудагддаг.


“Миний эцэг, таны эцэг хоёрын хооронд байсан шиг тийм гэрээг хоорондоо байгуулъя. Харагтун, би танд энэ алт, мөнгийг бэлэг болгон илгээсэн билээ. Израилийн хаан Баашатай тогтоосон гэрээгээ цуцлан, түүнийг надаас холдуулахад туслаач” гэж уламжлуулав.


Соломон ЭЗЭНий өргөө, хааны гэр болон хийе хэмээсэн бүхнээ босгон барьж гүйцээсэнд,


Рамат хүн Шимеи усан үзмийн талбайг хариуцав. Шифмит хүн Забди дарсны агуулахуудад хадгалагдсан усан үзмийн ургацыг хариуцав.


Тэрээр цөлд цамхгууд босгож, чулуу ухаж олон нөөцлүүр хийв. Учир нь нам дор газарт ч, тал газарт ч түүнд мал сүрэг асар их байв. Тэрээр газар хөрсөнд хайртай байсан учраас уулархаг нутаг болон үржил шимтэй талбайнуудад тариачид, усан үзэмчдийг байлгав.


Дараа нь Соломон Давидын хотоос Фараоны охиныг өөрт нь зориулан босгосон гэрт авчрав. Учир нь Соломон “Миний эхнэр Израилийн хаан Давидын гэрт заларч болохгүй. Яагаад гэвэл ЭЗЭНий авдар орсон газар бол ариун газар юм” хэмээв.


Тэд дотроо өөрсдийнх нь гэрүүд мөнх байна, Мөн оршин суух газрууд нь бүх үеийнхэнд байна гэж боддог. Тэд өөрсдийн газруудаа өөрсдийнхөө нэрээр нэрлэсэн.


Хайрт минь наддаа Енгедийн усан үзмийн талбайнууд дахь хенна цэцгийн хонгорцог билээ. —


Эртхэн хоёулаа босоод, усан үзмийн талбай уруу явцгаая. Усан үзмийн мод гөлөглөсөн эсэхийг, цоморлигоо нээсэн эсэхийг, мөн анарын мод цэцэглэсэн эсэхийг хоёулаа үзэцгээе. Тэнд би чамд янаг хайраа өгье.


“Би одоо хайртдаа зориулж, Түүний усан үзмийн талбайн тухай хайртынхаа дууг дуулъя. Миний хайрт маш үржил шимтэй гүвээн дээр усан үзмийн талбайтай байсан юм.


Хаан “Би өөрийн агуу их хүчээрээ, өөрийн сүр жавхлангийн алдрын төлөө өөрийн хот болгож өөрөө бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?” гэлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa