Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 2:26 - Ариун Библи 2004

26 Өөрийнх нь мэлмийд таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр жаргал өгдөг ажээ. Чингэхдээ Өөрийнхөө өмнө гэмгүй нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

26 Мэлмийд нь таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр цэнгэлийг өгдөг ажээ. Чингэхдээ Өөрт нь таалагдагч нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг харин нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж.

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 2:26
24 Mawu Ofanana  

ЭЗЭН Ноад хандаж —Энэ үеийнхний дотроос чи Миний өмнө зөв шударга байгааг Би харсан учраас чи болон чиний бүх гэр бүлийнхэн энэ хөвөгч авдарт ор.


Гэтэл хүний доторх сүнс болон Төгс Хүчит Нэгэний амьсгал л тэдэнд ойлголтыг өгдөг аж.


Дотоод зүрхэнд хэн мэргэн ухааныг оруулж, оюун ухаанд хэн ойлголтыг өгсөн бэ?


Үнэндээ хүн бүр сүг сүүдэр шиг л явдаг. Үнэндээ тэд дэмий юманд л хүрхэрдэг. Тэрээр овоолдог боловч түүнийг хэн авахыг мэддэггүй.


Харагтун, сэтгэлийн гүнд үнэн байхыг Та хүсдэг бөгөөд Миний дотор Та надад мэргэн ухааныг мэдүүлнэ.


Сайн хүн үр ач нартаа өв үлдээдэг. Нүгэлтний эд баялаг шударга зөв хүний төлөө хуримтлагддаг.


Учир нь ЭЗЭН мэргэн ухааныг өгдөг бөгөөд Түүний амнаас ухаан хийгээд мэдлэг гардаг.


Мөнгө хүүлэх замаар өмч хөрөнгөө арвижуулагч нь Ядуусыг нигүүлсдэг нэгний төлөө үүнийг хурааж буй хэрэг.


Тэнгэрийн доор үйлдэгддэг бүхнийг мэргэн ухаанаар шинжлэн, судлахын тулд би өөрийн оюун ухааныг зориулав. Энэ нь Бурханаас хүний хөвгүүдийг шаналгах гэж өгсөн ёрын бэрх үүрэг байв.


Би наран доор хийгддэг бүхнийг үзсэн бөгөөд үзтэл энэ бүхэн нь хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил ажээ.


Учир нь Түүнгүйгээр хэн идэж, хэн сэтгэлийн жаргал авч чадах вэ?


Бурханаас миний хөвгүүдэд өгсөн шаналгаат хөдөлмөрийн зовлонтойг би харсан.


Тэд хоёулаа Эзэний аливаа тушаал шаардлагыг гэм зэмгүйгээр дагаж, Бурханы өмнө зөвт байлаа.


Одоо болтол та нар Миний нэрээр юу ч гуйгаагүй. Гуйгтун. Та нарын баяр баясгалан дүүрэн болгогдохын тулд та нар хүлээн авна.


Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa