8 Номлогч хэлэхдээ “Хоосноос хоосон бөгөөд бүгд хоосон” гэв.
8 Номлогч хэлэхдээ “Хоосноос хоосон бөгөөд бүгд утгагүй” гэв.
Харц ард бол хоосон, язгууртнууд бол худал юм. Дэнслэн үзвээс тэд нийлээд амьсгалаас ч хөнгөн.
Иерусалим дахь хаан, Давидын хүү, Номлогчийн үгс.
Би болбоос Номлогч, Иерусалим дахь Израилийн хаан байсан.
Би наран доор хийгддэг бүхнийг үзсэн бөгөөд үзтэл энэ бүхэн нь хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил ажээ.
Түүнчлэн би галзуу тэнэг мулгуу хийгээд мэргэн ухааныг танихад өөрийн оюун бодлыг зориулав. Энэ нь мөн л салхины хойноос хөөцөлдөхтэй адил ажээ.
Номлогч, “Бүгд хоосон, хоосны хоосон болой” гэв.
Наран доор хийгдэж байгаа бүхэн надад жигшүүртэй болсон учраас би амьдралыг үзэн ядсан. Өөрөөр хэлбэл, бүх зүйл утгагүй бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.
Аливаа үйлс дэх хөдөлмөр ба амжилт нь хөршүүдийн хоорондох өрсөлдөөний шалтгаан болдог. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.
Сүүдэр мэт өнгөрүүлэх утгагүй амьдралынхаа цөөхөн жилүүдэд өөрт нь юу зөв, сайн болохыг хэн мэдэх билээ? Өөрөөс нь хойш юу болохыг наран доор хэн түүнд хэлж чадах вэ?
Сүнсээ захирч, түүнийг барьж байлгах эрхтэй хүн нэг ч алга. Үхэх өдрөө ч хүн захирдаггүй биз дээ. Дайн тулааны үед аврал үгүй аж. Бузар муу нь бузар мууг зуршил болгогсдыг үл чөлөөлдөг.