Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Номлогчийн үгс 1:9 - Ариун Библи 2004

9 Юу байсан, тэр нь байх болно. Юу хийгдэж байсан, тэр мөн л хийгдэх болно. Иймээс наран доор шинэ юм юу ч алга.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Байсан юм бахь байдгаараа Хийсэн юмаа хийдэг л хэвээрээ. Наран доор нэг ч шинэ юм алга.

Onani mutuwo Koperani




Номлогчийн үгс 1:9
10 Mawu Ofanana  

Хэн нэг нь ямар нэг юмыг “Үүнийг хараач, энэ шинэ зүйл байна” гэж магад. Тэр нь хэдийн биднээс өмнө байсан зүйл юм.


Иймээс би мэргэн ухаан, галзуу хийгээд тэнэг мулгууг тунгааж үзэв. Хааны дараа гарч ирэгч хүн урьд хийгдсэн зүйлээс өөр юуг хийх юм бэ?


Юу байж байсан, тэр нь одоо ч байж байна. Ирээдүйд буй болох нь аль хэдийн байсан. Бурхан өнгөрснийг ийнхүү хайдаг байна.


Оршин буй юу боловч аль хэдийн нэрлэгдсэн байх бөлгөө. Хүн гэгч ямар вэ гэдэг нь тодорхой. Учир нь хүн өөрөөсөө хүчтэнтэй маргаж чаддаггүй.


“Яагаад урьдын өдрүүд өнөөгийнхөөс дээр байсан юм бэ?” гэж бүү хэл. Ингэж асуух нь цэцэн ухааных биш.


Үзэгтүн, Би шинэ зүйл хийнэ. Одоо тэр нь бий болно. Та нар үүнийг мэдээгүй гэж үү? Би хээр талд зам тавьж, цөлд гол урсгана.


Итгэлгүй охин, чи хир удаан үүгээр түүгээр явах юм бэ? Учир нь ЭЗЭН газар дэлхий дээр нэгэн шинэ зүйл бүтээв. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлнэ”.


Харин хуурамч эш үзүүлэгчид хүмүүсийн дунд байсан бөгөөд яг үүнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно. Тэд өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж, өөрсдийнхөө дээр түргэн сүйрлийг авчран, хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулна.


Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис байхгүй болов.


Сэнтийд Залрагч —Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна гээд —Бичигтүн, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa