6 Би чиний дээр бузар юмыг хаяж, чамайг олиггүй болгоно. Чамайг үзвэр мэт тавих болно.
6 Би чиний дээр бузар юмыг хаяж, Чамайг олиггүй болгоно. Чамайг үзвэр мэт тавих болно.
Тэрээр намайг шаварт хаясан бөгөөд би шороо үнс шиг болов.
Тэнэгүүд буюу нэр хүндгүй тэд нутгаасаа хөөгдсөн болой.
Та намайг нүхэнд унагах байсан бөгөөд өөрийн хувцас минь ч надад эгдүүцэх байсан.
Вавилон нь овоо, цөөвөр чононуудын үүр, оршин суугчидгүй айх, исгэрэх шалтгаан болно.
Тэрээр хайргаар шүдийг минь хугачиж, намайг тоосон дунд нөмрүүлэв.
тиймийн тул харагтун, Би одоо чиний таашаал авсан бүх амрагуудыг чинь, бүр чиний хайрлаж байсан, чиний үзэн ядаж байсан бүгдийг цуглуулна. Тиймээс Би тэднийг чиний эсрэг зүг бүрээс цуглуулж, тэдэнд чиний нүцгэн биеийг бүхэлд нь харуулахын тулд чиний нүцгэнийг тэдэнд дэлгэх болно.
Та нарын талаарх тушаалыг ЭЗЭН гаргасан. “Чиний нэр цаашид дуурсагдахгүй. Би чиний бурхдын гэрээс шүтээн ба цутгамал хөргийг таслан хаяна. Би чиний булшийг бэлтгэнэ. Учир нь чи жигшүүртэй юм”.
Чи хүндэтгэлийн оронд доромжлолоор дүүрэх болно. Одоо чи өөрөө уун, өөрийн нүцгэн биеэ дэлгэгтүн. ЭЗЭНий баруун мутарт буй аяга чам уруу ирж, асар их гутамшиг чиний алдрын дээр буух болно.
Энэ бол аюулгүй оршдог, баяр хөөртэй хот юм. Тэр зүрхэндээ “Би байна, миний дэргэд өөр хэн ч байхгүй” гэдэг. Тэр яаж эзгүйрэн, араатнуудын амардаг газар болсон юм бол! Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн, гараараа зэвүүцэн даллах болно.
Түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Хэрэв та нар сонсохгүй, Миний нэрийг хүндэтгэхийн тулд үүнийг зүрхэндээ хүлээн авахгүй бол Би та нар дээр хараал буулган, та нарын ерөөлүүдийг ч хараах болно. Үнэхээр Би тэднийг хараасан. Учир нь та нар үүнийг зүрхэндээ хүлээн авахгүй байна.
Харагтун, Би та нарын үр удмыг зэмлэх гэж байна. Би та нарын нүүрэнд найр наадмуудын чинь хог хаягдлыг нялж, та нар түүнтэйгээ хамт зайлах болно.
“Тэгэхээр та нар Миний замыг сахихгүй, харин зааварт ялгавартай хандаж байгаагийн адил Би ч гэсэн та нарыг бүх ард түмний өмнө жигшигдсэн, басамжлагдсан болгоно.
гүтгэхэд нь тайтгаруулахыг бид хичээдэг. Бид одоо хүртэл дэлхийн хог, бүгдийн шаар шавхруу мэт болсон.
Учир нь Бурхан элч болох биднийг үхэх ял оногдсон хүмүүс мэт бүхний сүүлчийнх болгосон гэж би боддог. Яагаад гэвэл бид ертөнцөд, тэнгэр элч нарт ч, хүмүүст ч үзмэр болжээ.
Буруутгал болон цөхрөл дотор нийтийн үзмэр болж, тийнхүү ад үзэгдсэн тэдгээр хүмүүсийн хамсаатан болж байсан.
Үүнчлэн Содом, Гоморра болоод эргэн тойрных нь хотууд эдгээрийн нэгэн адил завхайралд автагдан, өөр гаж махан биеийн араас явсан тул мөнхийн галын шийтгэлд өртөхийн жишээ болдог юм.