Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Нахум 3:10 - Ариун Библи 2004

10 Гэсэн ч тэр цөлөгдөж, олзлогдон явсан. Мөн гудамж бүрийн эхэнд түүний балчир хүүхдүүдийг хэмхэртэл чулуудсан. Тэд хүндэтгэлтэй хүмүүсийнх нь төлөө шавга татаж, бүх агуу хүмүүсийг нь дөнгөлсөн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Гэсэн ч тэр цөлөгдөж, олзлогдон явсан. Гудамж бүрийн эхэнд балчир хүүхдүүдийг нь хэмхэртэл чулуудсан. Тэд хүндэтгэлтэй хүмүүсийнх нь төлөө шавга татаж, Бүх агуу хүмүүсийг нь дөнгөлсөн.

Onani mutuwo Koperani




Нахум 3:10
17 Mawu Ofanana  

Хазаел —Миний эзэн юунд уйлна вэ? гэж асуусанд Елиша —Учир нь Израилийн хөвгүүдэд чиний хийх бузар мууг би мэдэж байна. Тэдний бэхлэлтүүдийг чи галдаж, залуусыг нь илдээр хороон, нялхсыг нь хэмх бяцалж, жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь гэдсийг сийчих болно гэж хариулав.


Та нар өнчин хүмүүсийн төлөө ч шавга хаяж, анд найзаа арилжих байсан.


Сүйрсэн нэгэн болох Вавилоны охин оо, Чиний бидэнд хариу үйлдсэн ёсоор Чамд хариулагч нэгэн юутай ерөөлтэй байх вэ!


Чиний нялх хүүхдүүдийг барьж аван Хад уруу шидэгч нэгэн юутай ерөөлтэй байх вэ!


Тэдний хаадыг гинжээр гинжилж Ноёдыг нь төмөр дөнгөөр тушихын тулд,


Нялхсыг ч өөрсдийнх нь нүдний өмнө хэмх чулуудан, орон байрыг нь тонож, эхнэрүүдийг нь хүчирхийлнэ.


ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун. Төгс хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна.


Би египетчүүдийг харгис эзний гарт өгнө. Догшин хаан тэднийг захирна” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.


үүнтэй адил Ассирийн хаан Египетийг ичээхийн тулд Египетийн олзлогдогсод, Кушийн цөлөгдөгсөд болох залуу хөгшин хүмүүсийг өгзгийг нь ил гарган шалдан, хөл нүцгэн дагуулан явна.


Босогтун, шөнийн харуулуудын эхэнд шөнөөр чангаар хашхир. Эзэний оршихуйн өмнө зүрхээ ус мэт асга. Гудамж бүрийн эхэнд өлссөнөөс болж үрэгддэг балчир хүүхдүүдийнхээ амийн төлөө Түүн уруу гараа дээш өргө”.


Алт юутай хар болж, цэвэр алт юутай их өөрчлөгдөв! Гудамж бүрийн буланд нандин чулуунууд асгагдав.


Тэд чамайг гараараа барихад чи хугарч, тэдний хамаг гаруудыг урав. Тэд чамайг түшихэд чи хугарч тэдний хамаг ууцыг нь ганхуулав».


Самари Бурханыхаа эсрэг тэрсэлсэн учир Буруутайд тооцогдоно. Тэд илдэнд унаж, балчир хүүхдүүд нь хэмх бяцлагдаж, жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчигдэх болно.


Тэд бас Миний ард түмний төлөө шодон, хөвгүүдийг янхан болгохоор худалдан, охидыг уух дарсныхаа төлөө зарсан билээ.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Аммоны хөвгүүдийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд өөрсдийн хил хязгаараа өргөжүүлэхийн тулд Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.


Чи хол хөндий зогсож, харь хүмүүс түүний баялгийг авч одон, гадаадынхан түүний дааман хаалгаар орж ирэн Иерусалимын төлөө шавга хаях тэр өдөр чи ч гэсэн тэдний нэг мэт байсан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa