Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Нахум 2:9 - Ариун Библи 2004

9 Мөнгийг олзол, алтыг олзол. Учир нь хүсүүштэй зүйлсийн төрөл бүрээс бүрдсэн баялаг эрдэнэст хэмжээ хязгаар ер алга.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Мөнгийг олзол, алтыг олзол. Төрөл бүрийн эрдэнийн зүйлсийн бялхалд Хэмжээ хязгаар гэж ер алга.

Onani mutuwo Koperani




Нахум 2:9
12 Mawu Ofanana  

Дараа жилийн эхэнд Небухаднезар хаан хүн илгээн, түүнийг Вавилон уруу авчирч ЭЗЭНий өргөөний үнэт хэрэглэлийн хамт авчирсан бөгөөд түүний авга болох Зедекиаг Иуда ба Иерусалимын хаан болгов.


Өөрсдийг чинь сүйтгээгүй байхад сүйтгэгч, өөрсдийг нь дээрэмдээгүй байхад бусдыг дээрэмдэгчид харамсагтун. Та нар бусдыг сүйтгэхээ болиход, өөрсдийг чинь сүйтгэнэ. Та нар бусдыг дээрэмдэхээ зогсоход, та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.


Төөлүүр хорхой шиг та нар олзоо цуглуулна. Царцаа дэвхрэх шиг хүмүүс түүн дээр овооролдоно.


Уйлцгаа, хоньчид оо, та нар хашхир. Сүргийн эзэд ээ, та нар үнсэнд хөрвөө. Учир нь та нарын хядлагын болон таран бутралтын үе ирсэн бөгөөд та нар шилмэл сав шиг унана.


Би яагаад харав? Тэд айж, ухран, тэдний хүчит эрс ялагдаж, арагшаа харалгүйгээр зугтан хоргодож байна. Айдас тал бүрд байна!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь устгагч нь түүний эсрэг, Вавилоны эсрэг ирж байгаа бөгөөд түүний хүчит эрс олзлогдож, тэдний нумууд хугалагдах болно. Учир нь ЭЗЭН бол нөхөн төлбөрийн Бурхан, Тэрээр бүрэн хариулна.


Тэд чиний баялгийг дээрэмдэж, эд барааг олзолж, чиний хэрмүүдийг нураан, тохилог байшингуудыг чинь эвдэж, чиний чулуу, дүнз, нурангийг усанд хаях болно.


Тэгээд тэдний бурхад, мөн төмөр шүтээн, нандин алт мөнгөн савнуудыг тэрээр Египет уруу олзлон аваачиж, хэдэн жилийн туршид Умард зүгийн хааныг дайрахгүй.


Чиний харуулууд багшрах царцаа мэт юм. Чиний өрлөг жанжнууд хүйтэн өдөр чулуун ханан дээр сууцгааж буй сүрэг дэвхрэгтэй адил. Нар мандахад тэд зугтаж, тэдний байгаа газрыг хэн ч мэдэхгүй.


Ачаа бараа нь гэвэл алт, мөнгө, эрдэнэсийн чулууд, сувд, нарийн маалинга, нил ягаан даавуу, торго, час улаан даавуу, анхилуун үнэртэй төрөл бүрийн мод, зааны ясан эдлэлүүд, хамгийн үнэтэй модоор ба зэс, төмөр, гантигаар хийсэн янз бүрийн эдлэлүүд,


Нарийн маалинга, нил ягаан, час улаан хувцас өмссөн, алт болон үнэт чулуунууд, сувдаар гоёсон агуу хот золгүй еэ, золгүй еэ!


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa