Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Нахум 2:4 - Ариун Библи 2004

4 Тэрэгнүүд нь гудамжнуудаар галзууран уралдаж, тэд талбайнуудаар зэрлэгээр давхилдана. Тэдний дүр төрх нь бамбарууд мэт, тэд цахилах гялбаанууд мэт нааш цааш цахилж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Тэрэгнүүд нь гудамжнуудаар галзууран уралдаж, Тэд талбайнуудаар зэрлэгээр давхилдана. Тэдний дүр төрх нь бамбар мэт, Тэд цахилах гялбаанууд мэт Цааш нааш цахилж байна.

Onani mutuwo Koperani




Нахум 2:4
10 Mawu Ofanana  

Цас хаялахад гэр бүлийнхээ төлөө санаа зовох зүйлгүй байдаг. Учир нь гэрийнхэн нь дулаан хувцсаар хангагдсан билээ.


Чи боолуудаараа дамжуулан Эзэнийг доромжилж, «Би өөрийн олон тэргээр уулсын өндөрлөгүүдэд, Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ. Би тэндхийн өндөр хуш, шилмэл нарс моддыг тас цавчлаа. Би түүний хамгийн өндөр оргил, хамгийн өтгөн ойд хүрч очно.


Үзэгтүн, уур хилэнгээ болон шүүлт зэмлэлээ галын дөлтэй хамт буулгахаар гал дотор ЭЗЭН ирэх болно. Түүний тэрэгнүүд хуй салхи мэт ажээ.


Үзэгтүн, тэрээр үүл мэт дээш гарч, түүний тэрэгнүүд хуй салхи мэт юм. Түүний морьд бүргэдээс илүү хурдан юм. Бид сүйрсэн учир гаслантай яа!


Хүчит эрс урагш жагсан алхахын тулд, морьд оо, өгсөгтүн, тэрэгнүүд ээ, та нар галзуу мэт жолоод. Тэд бол бамбайнууд авч явдаг Етиоп ба Пут, мөн нум татдаг, авч явдаг лидичүүд юм.


Тэд зэр зэвсэг тэрэгнүүд, мухлаг тэрэгнүүд болон үй олон хүмүүсийн хамт чиний эсрэг дайтахаар ирэх болно. Тэд халхавч, бамбай, дуулгатайгаар чиний эсрэг тал бүрд байрлана. Би тэдэнд шүүлтийг үйлдэхэд, тэд өөрсдийн заншлаар чамайг шүүнэ.


Түүний тоо томшгүй их морьдоос болж тэдний босгосон тоос чамайг хучна. Нурсан хотод орж буй хүн шиг тэрээр чиний хэрмийн дааман хаалгаар ороход морьт цэрэг, тэрэгнүүд, төмөр тэрэгний чимээгээр чиний хэрэм доргих болно.


Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би умардаас хаадын хаан болох Вавилоны хаан Небухаднезарыг морьд, тэрэгнүүд, морин цэргүүд, агуу их цэрэгтэй нь хамт Тир уруу авчрах болно.


Эцсийн цагт Өмнө зүгийн хаан түүнтэй мөргөлдөх бөгөөд Умард зүгийн хаан тэрэг, морьт цэрэг болон олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерийн ус шиг халин өнгөрнө.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa