11 Энэ нь хана хэрмээ барих өдөр болно. Тэр өдөр чиний хил хязгаар өргөсөх болно.
11 Хана хэрмээ барих өдөр болно. Тэр өдөр хил хязгаар чинь өргөсөх болно.
Тэгэхэд би тэдэнд —Та нар бидний байгаа муу нөхцөл байдлыг, Иерусалим эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй гэв.
Мөн сүмийн дэргэдэх цайзын дааман хаалгануудад дам нуруу хийх болон хотын хэрмэнд зориулан, миний очих байшинд зориулан дүнз моддыг надад өгүүлэхийн тулд хааны ойг сахигч Асафт захидал өгнө үү гэлээ. Тэгэхэд хаан тэдгээрийг надад соёрхов. Учир нь миний Бурханы сайн мутар миний дээр байв.
Аммон хүн Тобиа түүний ойролцоо байсан бөгөөд тэр —Тэдний босгож байгаа зүйлийн дээгүүр нь хэрэв үнэг харайвал чулуун хэрмийг нь нураачихна гэж хэлэв.
Тиймээс бид хэрмийг барьсан ба бүх хэрэм өндрийнхөө хагаст л хүрчээ. Учир нь ард түмэн ажиллах зүрхтэй байв.
“Салхинд туугдсан, тайвширшгүй, зовсон нэгэн ээ. Үзэгтүн. Би чамайг оюугаар барьж, чиний суурийг биндэрьяагаар тавина.
“Майхныхаа талбайг өргөтгөн, сууцныхаа хөшгийг дэлгэн татаж, бүү хаагтун. Аргамжаагаа уртасгаж, гадсаа бөхлөгтүн.
Танай хүмүүс эрт цагт эвдэрсэн балгаснуудыг дахин сэргээн, олон үеийн сууриудыг босгоно. Тэгээд чамайг «Цөмөрхийг сэргээн босгогч, оршин суух гудамжийг засагч» гэж нэрлэнэ.
Тэгээд эртний балгаснуудыг сэргээн босгож, урьдын эвдэрсэн газруудыг янзалж, олон үеийн туршид хоосорч сүйрсэн хотуудыг шинэчлэн засварлана.
Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоон хоног болон жаран хоёр долоон хоног байх болно гэдгийг чи мэдэж ухаар. Зовлонгийн цагт ч гэсэн Иерусалим хэрэм, далантайгаа сэргээн босгогдоно.