Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Мика 1:8 - Ариун Библи 2004

8 Үүнээс болж би гашуудаж, уйлах ёстой. Би хөл нүцгэн, шалдан явах ёстой. Би цөөвөр чоно мэт гаслан, тэмээн хяруул мэт энэлэх ёстой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Үүнээс болоод гашуудан, уйлж, хөл нүцгэн, шалдан явж, Цөөвөр чоно мэт улин, Тэмээн хяруул мэт гийнах ёстой, Би.

Onani mutuwo Koperani




Мика 1:8
19 Mawu Ofanana  

Хезекиа хааны арван дөрөв дэх жилд Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудыг довтлон ирж, эзлэн авав.


Мордехаи болсон бүх зүйлийг мэдээд, хувцсаа уран, таар углаж, үнсэн дээр хэвтэн, хотын дунд гарч чанга дуугаар гашуунаар уйлав.


Би цөөвөр чононуудын ах дүү, тэмээн хяруулын нөхөр боллоо.


Би хээр талын хотон шувуутай ижилссэн. Би зэлүүд нутгийн шар шувуу шиг болсон.


Харин тэнд цөлийн амьтад л хэвтэж, тэдний байшингууд шар шувуугаар дүүрч, тэнд тэмээн хяруул амьдарч, сагсгар ямаанууд тоглоно.


Тэдний бэхэлсэн цамхгуудад цөөвөр чоно ульж, баян тансаг харшид нь чононцор үүрлэнэ. Тэр цаг ойрхон, тэр өдөр удахгүй ирнэ.


Тийм учраас Би Иазерын төлөө, Сибмагийн усан үзмийн төлөө гашуудан уйлна. Өө, Хешбон, Өө Елеале! Чиний зуны үр жимсний дээр хадах уухай, хөсөр унасан ургацын чинь төлөө Би нулимсаараа та нарыг услах болно.


Үүнээс болж миний ууц бүхэлдээ өвдөн, төрөх эмэгтэйн өвдөлт мэт хүчтэй өвчинд баригдав. Би ичсэнээсээ болж сонсож чадсангүй, айснаасаа болж харж чадсангүй.


Ийм учраас би “Харцаа надаас холдуул. Би гашуудан уйлъя. Миний ард түмний охины сүйрлээс болж намайг тайвшруулах гэж бүү оролд” гэв.


Амарлингуй эмс ээ, чичрэгтүн. Бардам охид оо, зовогтун. Хувцсаа тайлан нүцгэлж, бэлхүүсээрээ таар ороогтун.


Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна. Зүрх минь! Миний зүрх миний дотор цохилж байна. Би чимээгүй байж чадахгүй. Учир нь сэтгэл минь, чи бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.


Миний ард түмний охины алагдагсдын төлөө би өдөр, шөнөгүй уйлахын тулд толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!


Би уулсын төлөө уйлаан болон орь дууг, зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана. Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна. Тэнгэрийн шувууд, араатан амьтдын аль аль нь зугтжээ. Тэд явжээ.


Учир нь «Бид ямар их сүйрэв! Бид гутамшиг болов. Учир нь тэд бидний сууцыг хаясан тул бид нутгийг орхин явжээ» гэсэн орь дуу Сионоос сонсогдсон билээ”.


«Хүний хүү, Египетийн олон түмний төлөө гасал. Түүнийг болон хүчирхэг гүрнүүдийн охидыг нүхэнд орогсодтой хамт доод ертөнцөд буулга.


Тэр өдөр тэд та нарын эсрэг доог тохуу хийж, гашуун эмгэнэлийг дуулж «Бид бүрмөсөн устгагдлаа. Тэр миний ард түмний хувийг сольдог. Тэр надаас үүнийг хэрхэн зайлуулдаг билээ! Тэр бидний талбайнуудыг урвагчдад хувь болгон тараав».


Тэр бас хувцсаа тайлж, өдөржин шөнөжин Самуелын өмнө нүцгэн хэвтэж эш үзүүлэв. Тиймээс —Саул ч бас эш үзүүлэгч юм уу? гэлцэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa