Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Мика 1:6 - Ариун Библи 2004

6 Тиймээс Би Самарийг задгай газар дахь сүйрлийн овоо, усан үзмийн төгөл суулгах газар болгоно. Би түүний чулуунуудыг хөндий уруу асгаж, суурийг нь ил гаргана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 Иймээс Би Самарийг хээр тал дахь сүйрлийн овоо, Усан үзмийн төгөл суулгах газар болгоод, Чулууг нь хөндийд асгаж, Суурийг нь ил гаргана.

Onani mutuwo Koperani




Мика 1:6
19 Mawu Ofanana  

Хэрэв тэрээр аль нэгэн хотод орогновол, бүх Израиль тэр хот уруу олс авчран, тэнд ганц ч чулуу үлдэхгүй болтол нь тэр хотыг хөндий хүртэл чирнэ гэв.


Гурав дахь жилийн шувтаргаар тэд уг хотыг эзлэв. Хезекиагийн зургаа дахь жил буюу Израилийн хаан Хошеагийн ес дэх жилд Самари эзлэгджээ.


Хезекиа хааны дөрөв дэх жил буюу Израилийн хаан Елагийн хүү Хошеагийн долоо дахь жилд Ассирийн хаан Шалманесер Самарийн эсрэг хөдлөн ирж, түүнийг бүслэн авав.


Чи сонсоогүй юм уу? Би үүнийг өнө эртнээс төлөвлөж, дээр үед хийсэн юм. Чамаар бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгон эргүүлэхийн тулд одоо Би үүнийг биелүүлэхээр авчирлаа.


Дамаскийн тухай зөн. —Үзэгтүн, Дамаск цаашид хот гэгдэхээ больж, эвдэрсэн нуранги болно.


Хэрэмний чинь халдашгүй бэхлэлтүүдийг Тэр нураан доош тавьж, түүнийг шороонд хүртэл нь газарт хаяна.


Учир нь Та хотыг овоо, бэхлэгдсэн хотыг балгас болгов. Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, хэзээ ч дахин сэргээгдэхгүй.


Чи дахин Самарийн толгод дээр усан үзмийн цэцэрлэгүүдийг суулгана. Тариаланчид тарьж, таашаах болно.


«Бүхий л дэлхийг устгадаг устгаач уул аа, үзэгтүн, Би чиний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би чиний эсрэг мутраа сунгаж, чамайг хаднуудаас доошоо өнхрүүлэн, чамайг шатсан уул болгоно.


Вавилон нь овоо, цөөвөр чононуудын үүр, оршин суугчидгүй айх, исгэрэх шалтгаан болно.


Би Иерусалимыг сүйрлийн овоо, цөөвөр чононуудын үүр болгоно. Би Иудагийн хотуудыг оршин суугчидгүй эзгүйрэл болгоно» хэмээв.


Алт юутай хар болж, цэвэр алт юутай их өөрчлөгдөв! Гудамж бүрийн буланд нандин чулуунууд асгагдав.


Тиймээс Би шохойдсон ханыг чинь нурааж, түүнийг доошоо газарт унагана. Ингэснээр түүний суурь нь ил гарна. Хана нурахад та нар түүний дунд устах болно. Та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.


Самари Бурханыхаа эсрэг тэрсэлсэн учир Буруутайд тооцогдоно. Тэд илдэнд унаж, балчир хүүхдүүд нь хэмх бяцлагдаж, жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчигдэх болно.


Тиймээс та нар ядуу хүнд татвар ногдуулж, тэднээс тарианы алба гувчуур нэхсэн учраас та нар сайн зассан чулуун байшингууд барьсан ч гэсэн тэндээ амьдрахгүй. Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч гэсэн тэдний дарснаас нь уухгүй.


Эзэн БУРХАН Өөрөөрөө тангараглаж байна. Түмэн цэргийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна. “Би Иаковын ихэрхэлд дургүйцэж, түүний цайзуудыг жигшиж байна. Тийм учраас хот болон түүнд агуулагдах бүхнийг Би тушаах болно”.


Тийм учраас та нараас болж Сион нь талбай мэт хагалагдаж, Иерусалим нь сүйрлийн овоо болж, сүмийн уул нь ойн модот өндөр газрууд болно.


Өөрийн ард түмний аврал болон тослогдсон Нэгэнийхээ авралын төлөө Та гарч ирсэн билээ. Бузар муугийн гэрийн тэргүүнийг Та цохин, гуянаас нь хүзүүг хүртэл нь нүцгэлж орхилоо. Села


Тэр тэдэнд —Та нар энэ бүгдийг харахгүй байна уу? Үнэнээр Би та нарт хэлье. Энд нэг ч чулуу нөгөө чулуун дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa