Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 9:4 - Ариун Библи 2004

4 Есүс тэдний бодлыг мэдээд, —Та нар зүрх сэтгэлдээ юунд бузар мууг бодно вэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Есүс тэдний бодлыг мэдээд —Юунд та нар зүрхэндээ ёрын мууг бодно вэ?

Onani mutuwo Koperani




Матай 9:4
24 Mawu Ofanana  

Миний сууж, босохыг ч хүртэл Та мэддэг юм. Та хаа холоос миний санаа бодлуудыг ойлгодог.


Бурхан үүнийг олж илрүүлэхгүй байсан гэж үү? Учир нь Тэрээр зүрхний нууцыг мэддэг юм.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэр өдөр чиний оюун ухаанд бодлууд төрж, чи хорон муу төлөвлөгөө сэднэ.


Есүс тэдний бодлыг мэдээд, тэдэнд хандан, —Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Аливаа хот, эсвэл гэр дотроо хуваагдвал оршин тогтнохгүй.


Есүс тэднийг хоёр нүүр гаргаж байгааг нь мэдээд, тэдэнд —Та нар Намайг юунд сорино вэ? Надад денар үзүүл гэв.


тэр даруй Есүс Өөрийн сүнсээр тэдний бодлыг мэдээд тэдэнд —Яагаад та нар зүрхэндээ тийм юм бодно вэ?


Гэвч Тэр тэдний бодол санааг мэдээд, тэдэнд ийн хэлэв. —Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Гэр бүл дотроо хуваагдвал унана.


Харин тэдний бодлыг мэдсэн Есүс тэдэнд —Та нар яагаад ингэж бодов?


Харин Тэр тэдний бодлыг мэдээд, хатангир гартай хүнд —Бос, урагшаа гар гэсэнд, тэр босож урагшаа гарлаа.


Есүс хариуд нь —Симон оо, Надад чамд хэлэх юм байна гэв. Тэгтэл Симон —Багш аа, түүнийгээ хэлээч гэжээ. —


Тэд юм асуухыг хүсээд байгааг Есүс мэдээд —“Тун удахгүй та нар Намайг харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна” гэсний талаар та нар хамтдаа тунгаан бодно уу?


Та бүх юмыг мэдэж, хэн ч Таныг шалгаах шаардлагагүй юм гэдгийг бид одоо мэдлээ. Үүгээр чинь бид Таныг Бурханаас ирсэн гэдэгт итгэж байна гэв.


Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Есүс гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Миний хоньдыг тэжээ.


Харин Есүс үүний тухай дагалдагчдынхаа дургүйцэн шивнэлдэхийг мэдээд, тэдэнд —Энэ нь та нарыг бүдрүүлчихэв үү?


Харин та нарын зарим чинь итгэхгүй гэв. Учир нь хэн итгэхгүйг болон хэн Түүнийг барьж өгөхийг Есүс анхнаасаа мэдэж байсан юм.


Петр түүнд —Та хоёр юунд Эзэний Сүнсийг сорихоор санаа нийлэв? Харагтун, нөхрийг чинь оршуулсан хүмүүс энд хаалганы дэргэд байна. Тэд чамайг ч бас авч яваг гэхэд,


Түүний хүүхдүүдийг Би үхлээр хөнөөнө. Би бол оюун санааг хийгээд зүрхийг Нягтлагч гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн нэг бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa