37 Тэгээд Тэр шавь нартаа —Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байна.
37 Тэгээд Тэр шавь нартаа хэлэхдээ —Ургац арвин ч ажилчид цөөн байна.
Эзэн тушаал буулгадаг. Мэдээ тунхаглагч эмэгтэйчүүд олон байна.
Тэнгэрийн хаанчлал нь усан үзмийн талбайдаа ажиллуулах хүмүүсийг хөлслөхөөр өглөө эрт гарсан газрын эзэнтэй төстэй юм.
Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж,
Тиймээс ургацын Эзэнээс ургацандаа ажилчдыг явуулахыг залбиран гуйцгаа гэж айлдав.
Есүс тэдэнд —Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун.
Тэр тэдэнд ийн айлдаж байлаа. —Ургац арвин, харин ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацыг нь хураах ажилчдыг илгээхийг ургацын Эзэнээс гуйцгаа.
Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүглийн уучлалын гэмшил тунхаглагдах ёстой” гэж бичигдсэн юм.
Шөнө нь Паулд үзэгдэл үзэгдэж, Македоний нэгэн эр зогсон “Македонид ирж бидэнд туслаач” гэж гуйсан ажээ.
Учир нь Би чамтай хамт байна. Хэн ч чамд хор хүргэхээр чам уруу дайрахгүй. Учир нь Миний хүмүүс энэ хотод олон бий гэв.
Учир нь бид Бурханы хамтран зүтгэгчид бөгөөд та нар Бурханы тариалангийн талбай, Бурханы барилга мөн.
Бурхантай хамтран ажиллаж байгаа бид та нараас хичээнгүйлэн гуйя. Бурханы нигүүлслийг бүү дэмий хоосон аваарай.
Иуст гэж нэрлэгддэг Есүс нар та нарт мэнд хүргэж байна. Зөвхөн энэ хүмүүс л хөвч хөндөх ёслолын хүмүүсээс Бурханы хаанчлалын төлөөх хамтран зүтгэгчид юм. Тэд намайг тайтгаруулсан.
Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаал дотор шаргуу ажиллаж буй хүмүүс хоёр дахин хүндэтгэл авах зохистой хэмээн үз.
Харагтун, тариаланг чинь хураасан ажилчдын хөлс, та нарын саатуулаад байгаа тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургацыг чинь хураасан хүмүүсийн хашхираан Түмэн цэргийн Эзэний сонорт хүрчээ.