Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 8:4 - Ариун Библи 2004

4 Есүс түүнд —Үүнийг хэнд ч хэлж болохгүй! Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд, тэдэнд гэрчлэхийн тулд Мосегийн тогтоосон өргөлийг өргө гэлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Есүс түүнд —Хэнд ч бүү ярь! Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд, тэдэнд гэрчлэл болгон Мосегийн тушаасан өргөлийг өргө гэлээ.

Onani mutuwo Koperani




Матай 8:4
31 Mawu Ofanana  

Өөрийнхөө үнэн зөвийн төлөө хуулийг агуу их, алдартай болгох нь ЭЗЭНд таатай байдаг.


хэрэв хувцсан дээр, эсвэл арьсан дээрх, эсвэл нэхмэл юм уу, сүлжмэл эдийн дээрх, эсвэл аливаа савхин эдэн дээрх уг толбо нь ногоовтор буюу улбар байх аваас энэ нь халдварт хөгцийн толбо учир тахилчид үзүүлэх ёстой.


Та нар тэдэнд болоод харь үндэстнүүдэд гэрчлэл болж Миний төлөө захирагчид болон хаадын өмнө хүргэгдэх болно.


Тэгээд Тэр Өөрийг нь Христ мөн гэдгийг хэнд ч хэлэх ёсгүйг шавь нартаа анхааруулав.


Тэд уулнаас бууж явахад Есүс тэдэнд —Хүний Хүүг үхэгсдээс амилтал энэ үзэгдлийг хэнд ч бүү хэл гэж тушаав.


Есүс хариуд нь —Энэ удаад үүнийг зөвшөөр. Ингэснээрээ аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэх нь бидэнд зохицож байна гэж хэлэхэд тэр Түүнд зөвшөөрөв.


Хуулийг эсвэл Эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм.


Та нар хүмүүст харуулахын тулд тэдний өмнө зөвт байдлаа үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцэгээс тань та нарт шагнал олдохгүй.


тэд хараа оржээ. Есүс тэдэнд —Хэн ч үүнийг мэдэж болохгүйг анхаар гэж хатуу сануулав.


Харин сэрэмжтэй байгтун. Учир нь хүмүүс та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана. Та нар Миний төлөө гэрчлэл болон захирагчид, хаадын өмнө зогсох болно.


Өөрийг нь мэдүүлж болохгүйг Тэр тэдэнд хатуу санууллаа.


Тэр —Энэ тухай хэн ч мэдэх ёсгүй гэж тэдэнд хатуу сануулаад, —Охинд идэх юм өг гэлээ.


Аль нэг газар та нарыг хүлээж авахгүй, та нарыг сонсохгүй бол тэндээс явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унагаарай гэжээ.


Хэнд ч ярьж болохгүйг Тэр тэдэнд тушаасан боловч Түүнийг хорих тусам тэд улам бүр зарлан түгээж байлаа.


Тэр тэдэнд хэн нь ч Өөрийнх нь тухай ярьж болохгүйг сануулав.


Уулаас буун явахдаа Есүс тэдэнд Хүний Хүүг үхэгсдээс амилах хүртэл өөрсдийн үзсэнээ хэнд ч ярьж болохгүйг тушаав.


Есүс тэднийг харуутаа, —Яв, өөрсдийгөө тахилч нарт үзүүл гэжээ. Тэд явах зуураа цэвэршсэн байлаа.


Энэ нь та нарын гэрчлэх боломж болно.


Чөтгөрүүд олон хүмүүсээс гарч, —Та бол Бурханы Хүү мөн хэмээн хашхирч байв. Түүнийг Христ гэдгийг нь тэд мэдэж байсан тул Тэр тэднийг зэмлэж, тэдэнд ярихыг зөвшөөрөхгүй байлаа.


Тэрээр хэнд ч хэлж болохгүй гэж түүнд тушаагаад, —Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд тэдэнд гэрчлэл болгон Мосегийн тогтоосон ёсоор цэвэршсэнийхээ төлөө өргөл өргө гэлээ.


Охины эцэг эх нь гайхсан байлаа. Харин Есүс тэдэнд болсон явдлын тухай хэнд ч ярьж болохгүйг сануулав.


Харин Есүс тэдэнд энэ тухай хэнд ч хэлж болохгүйг анхааруулаад, —


Би хүмүүсээс алдар хүндийг авдаггүй.


Өөрөөсөө яригч нь өөрийнхөө алдрыг хайдаг. Харин Өөрийг нь илгээгч Нэгэний алдрыг Хайгч, Тэр бол үнэн мөн. Түүний дотор зөвт бус байдал нь байхгүй.


Гэвч Би Өөрийн алдрыг хайдаггүй. Харин түүнийг хайдаг, шүүдэг Нэгэн бий.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa