Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 8:3 - Ариун Библи 2004

3 Есүс гараа сунган түүнд хүрч —Хүсэж байна. Цэвэрш гэв. Тэр даруй түүний уяман өвчин нь цэвэршжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Есүс гараа сунган түүнд хүрээд —Би хүсэж байна. Цэвэрш гэхэд тэр даруй тэрээр уяман өвчнөөс цэвэршжээ.

Onani mutuwo Koperani




Матай 8:3
19 Mawu Ofanana  

Тэгээд Бурхан —Гэрэл бий болог! гэсэнд гэрэл бий болов.


Харин Нааман хилэгнэн уурлан явж, —Харагтун, “Тэр над уруу гарцаагүй гарч ирж, зогсоод, өөрийн Бурхан ЭЗЭНий нэрээр дуудан, өвчтэй газар дээр гараа даллан, уяман өвчнийг эдгээнэ” гэж би бодсон юм.


Тиймээс Нааман явж, Бурханы хүний үгийн дагуу Иордан голд долоон удаа булхав. Түүний бие махбод нялх хүүхдийн бие махбод мэт дахин сэргэж, тэрээр цэвэр болжээ.


Учир нь Түүнийг айлдахад тэр нь биелсэн. Түүнийг тушаасанд тэр нь бат бэх болсон.


ЭЗЭН —Гараа өвөртөө дахиад хий! гэв. Тэр өвөртөө гараа дахин хийгээд өврөөсөө гаргаж ирэхэд, гар нь биеийнх нь бусад хэсэг шиг эрүүл болсон байлаа. —


мөнөөх хүнд хандан —Гараа сунга гэсэнд, тэр хүн сунгамагц гар нь нөгөө гарынхаа адил зүгээр болов.


Тэр өрөвдөн мутраа сунган, түүнд хүрч —Би хүсэж байна. Цэвэрш гэсэнд


Есүс сэрээд, салхийг буруушааж, нуурт —Чимээгүй. Намд гэж айлдав. Салхи зогсож, шуурга бүр нам гүм болов.


Хүүхдийн гараас барьж Тэр түүнд —Талита кум (орчуулбал «Бяцхан охин минь, Би чамд хэлж байна. Бос!») гэж айлдав.


Есүс тэнгэр өөд ширтэн гүн санаа алдаад, түүнд —Еффата буюу «Нээгд» гэж тушаасанд,


Есүс олон түмнийг хурдан цуглаж байгааг хараад, бузар сүнсийг зэмлэж, түүнд —Хэлгүй, дүлий сүнс ээ. Би чамд тушааж байна. Түүнээс гар. Дахиж түүнд бүү ор гэж айлдав.


Мөн эш үзүүлэгч Елишагийн үед Израильд уяман өвчтэй байсан олон хүнээс нэг нь ч цэвэршээгүй атал зөвхөн Сирийн Нааман гэгч цэвэршжээ гэв.


Тэр гараа сунган, түүнд хүрч —Би хүсэж байна. Цэвэрш гэхэд тэр даруйд өнөө хүн уяман өвчнөөсөө ангижирлаа.


Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс —Би чамд хэлж байна. Залуу минь, бос! гэхэд


Тэр ийн айлдаад, чанга дуугаар —Лазар, гараад ир гэж хашхирав.


Хэрэв Би өөр хэний ч хийгээгүй ажлуудыг тэдний дунд хийгээгүйсэн бол, тэд гэм буруугүй байх байсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь үзээд, хоёуланг минь үзэн ядаж байна.


Учир нь Эцэг үхэгсдийг босгон, тэдэнд амь өгдөгчлөн, Хүү нь бас Өөрийн хүссэн хүнд амь өгдөг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa