28 Тэгээд Есүсийг үгээ хэлж гүйцмэгц олон түмэн Түүний сургаалыг гайхаж байлаа.
28 Тэгээд Есүсийг үгээ гүйцээмэгц ард олон сургаалыг нь гайхаж байлаа.
Та бол хүний хөвгүүдээс гойд сайхан юм. Таны уруул нигүүлслээр дүүрэн. Тиймээс Бурхан Таныг мөнхөд ерөөсөн билээ.
Есүс арван хоёр шавь нараа сургамжилж дуусаад, тэдний хотуудаар сургаал айлдан, номлохоор тэндээс явав.
Есүс эдгээр үгээ айлдсаныхаа дараа, Галилаас явж, Иорданы тэртээх Иудейн нутагт ирэв.
Үүнийг сонсоод олон түмэн Түүний сургаалд гайхаж байлаа.
Есүс энэ бүх үгсээ хэлж дуусаад шавь нартаа —
Бороо орж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэнд байшин нурав. Эвдрэл нь асар их байлаа гэв.
Тэр хуулийн багш нар шиг нь бус, эрх мэдэлтэй нэгэн шиг тэдэнд зааж байв.
Хүмүүс Түүний сургаалыг гайхаж байлаа. Учир нь Есүс хуулийн багш нар шиг биш, эрх мэдэлтэй нэгэн мэт тэдэнд сургаж байв.
Ахлах тахилч нар болон хуулийн багш нар үүнийг сонсоод, Есүсийг хөнөөх арга замаа хайж байлаа. Учир нь олон түмэн бүгд Түүний сургаалыг сонсоод гайхаж байсан тул тэд Есүсээс айж байсан юм.
Амралтын өдөр Есүс синагогт сургаал заахад сонссон олон гайхаж, —Энэ хүн үүнийг хаанаас авав? Түүнд ямар мэргэн ухаан заяасан юм бэ? Гараас нь ямар гайхамшигт үйлс гарна вэ?
ард олон бүгдээрээ Түүний үгийг анхааралтай сонсож байсан тул тэд яаж ч чадахгүй байлаа.
Түүний ухаан болон хариултууд нь Түүнийг сонссон бүхний гайхлыг төрүүлж байв.
Бүгд Түүний тухай сайнаар ярьж, Түүний амнаас гарах нигүүлслийн үгст гайхаж байв. Тэд —Энэ чинь Иосефын хүү биш үү? гэцгээж байлаа.
Түүний сургаал эрх мэдэлтэй байсан тул тэд сургаалыг нь гайхан шагшиж байлаа.
Тэр хүмүүст сонсгосон яриа хөөрөөгөө өндөрлөж, Капернаум уруу явав.
Иудейчүүд —Ер суралцаагүй атлаа энэ хүн яаж мэдлэгтэй болсон байдаг билээ? гээд ихэд гайхлаа.
харуулууд —Энэ хүний ярьж байгаа шиг ярьсан хүн ер үгүй билээ гэжээ.