Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 7:2 - Ариун Библи 2004

2 Учир нь та нар яаж шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Та нарын хэмжүүрийн жишиг өөрсдийг чинь хэмжинэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно.

Onani mutuwo Koperani




Матай 7:2
19 Mawu Ofanana  

Тэгэхэд тэд хаанд —Биднийг Израилийн газар нутгаас үлдээлгүй устгахаар төлөвлөж байсан хүнийх нь хувьд,


Тэр бас хараах дуртай байсан бөгөөд тэр нь ч өөрт нь буцан иржээ. Тэр ерөөлд баярлаагүй бөгөөд тэр нь ч түүнээс хол байв.


нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр,


Өөрсдийг чинь сүйтгээгүй байхад сүйтгэгч, өөрсдийг нь дээрэмдээгүй байхад бусдыг дээрэмдэгчид харамсагтун. Та нар бусдыг сүйтгэхээ болиход, өөрсдийг чинь сүйтгэнэ. Та нар бусдыг дээрэмдэхээ зогсоход, та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.


Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн нэг бүр өөрийн ах дүү болон өөрийн хөршид эрх чөлөөг тунхаглах талаар та нар Намайг дагасангүй. Үзэгтүн, Би та нарт илд, тахал болон өлсгөлөнд эрх чөлөөг тунхаглаж байна. Би та нарыг газар дэлхийн бүх хаанчлалуудад аймшиг болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Харин нүдний чинь өмнө Сионд тэдний үйлдсэн бүх бузар муу үйлдлийнх нь төлөө Вавилон болон Халдеин бүх оршин суугчдад Би нөхөн төлөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь ЭЗЭНий өдөр бүх үндэстэн уруу ойртож байна. Чиний үйлдсэнчлэн, тэр нь чамд үйлдэгдэх болно. Чиний үйлс өөрийн чинь толгой дээр буцан ирэх болно.


Учир нь, хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарыг мөн уучилна.


Тэр тэдэнд —Та нар сонсож байгаа зүйлээ анхаарагтун. Өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хэмжигдэх болно. Нэмж өгөгдөх ч болно.


Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ.


Тэгэхлээр ийм байна. Хармыг тарьдаг хүн хармыг хураана. Өгөөмрөөр тарьдаг хүн өгөөмрөөр хураана.


Учир нь өршөөлгүй хүнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг ялдаг.


Түүний төлсөнчлөн түүнд буцааж төл. Үйлсийнх нь дагуу түүнд хоёр дахин их буцааж өг. Түүний найруулж байсан аяганд нь хоёр дахин их найруулж өг.


Адони-безек —Гар хөлийнхөө эрхий хурууг тастуулсан далан хаан миний хоолны ширээн доороос шавхруу цуглуулдаг байв. Хийсэн үйлийн минь дагуу Бурхан надад хариу өглөө гэв. Тэгээд тэд Адони-безекийг Иерусалимд авчирсанд, тэр тэнд нас барлаа.


Иаелын хөлд тэрээр сөхрөн унаж хэвтэв. Түүний хөлд сөхрөн унав. Сөхөрсөн газартаа тэр нас барав.


Самуел —Чиний илд эмэгтэйчүүдийг хүүхэдгүй болгосны адил, эмэгтэйчүүдийн дундаас чиний эх хүүхэдгүй болно хэмээн өгүүлэв. Самуел Агагийг ЭЗЭНий өмнө Гилгалд тас цавчив.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa