21 Та нарын эд баялаг хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно.
21 Эд баялаг чинь хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно.
Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм.
Тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд мэргэн ухаан, мэдлэг ба авралын баялаг мөн. ЭЗЭНээс эмээхүй нь түүний эрдэнийн сан билээ.
“Гэтэл чиний нүд хийгээд зүрх сэтгэл чинь зөвхөн өөрийн шударга бус орлого, гэмгүй цусыг урсгах болон дарангуйлал ба хүчирхийллийг хийх дээр байна”.
Иерусалим аа, аврагдахын тулд бузар муугаас зүрхээ угаа. Хэдий болтол чи хорон муу бодлоо бодох юм бэ?
Хорт могойн удам аа! Та нар өөдгүй хорон атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхний бялхалаас ам ярьдаг.
Нүд бол биеийн дэнлүү мөн. Хэрэв нүд чинь цэвэр бол бүтэн бие чинь гэрлээр дүүрэн байх болно.
Юу гэвэл та нарын баялаг хаана байна, тэнд бас зүрх сэтгэл тань байх болно.
Бурханы өмнө зүрх чинь зөв биш учир энэ үйлсэд чиний хэрэг, чиний оролцоо байхгүй.
Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол түр зуурынх, харин үл үзэгдэх юмс бол мөнх билээ.
Паул би өөрийн гараар бичиж байна. Би түүнийг нь төлье (Чи өөрөө бас надад өртэй шүү дээ гэж би чамд сануулах хэрэггүй байх).
Бидний Эцэг Бурханаас ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар тайван нь та нарт байх болтугай.
Ах дүү нар аа, та нарын дотроос хэн нэг нь бузар, итгэлгүй зүрхтэй байж, амьд Бурханаас салах вий гэдгээс болгоомжлогтун.