Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 5:39 - Ариун Библи 2004

39 Харин Би та нарт хэлье, хар санаатай хүнийг бүү эсэргүүц. Харин хэн баруун хацрыг чинь алгадна, түүнд нөгөө хацраа бас тавьж өг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

39 Харин Би та нарт хэлье, ёр мууг үйлдэгчийг бүү эсэргүүц. Хэрэв хэн нэг нь баруун хацрыг чинь алгадвал түүн уруу нөгөө хацраа ч бас эргүүл.

Onani mutuwo Koperani




Матай 5:39
24 Mawu Ofanana  

Тэгэхэд Хенаанагийн хүү Зедекиа дөхөн ирж, Микаиагийн хацрыг алгадаад —ЭЗЭНий Сүнс чамд ярихаар надаас яаж ирсэн бэ? гэв.


Тэд өөрсдийн амнуудаа над уруу ангайлгаж, зэвүүцлээр хацар дээр минь занчиж, миний эсрэг нэгдсэн билээ.


“Хорон муугийн хариуг би өгнө дөө” гэж бүү ярь. ЭЗЭНийг хүлээ, Тэр чамайг аварна.


“Тэр надад яаж хандсан шиг би мөн түүнд тэгж хандана. Тэр шангаа хүртэнэ дээ” гэж бүү хэл.


Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.


Тэрээр цохигчид хацраа өгч, зэмлэлээр дүүрэг.


Чи өөрийн ард олны хөвгүүдийн эсрэг өс хонзонг бүү ав, аливаа зэвүүцлийг ч бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би бол ЭЗЭН.


Цэргийн бүлгүүдийн охин оо, өөрсдийгөө цэргийн бүлгүүд болгож цуглуул. Тэд биднийг бүсэлсэн. Тэд саваагаар Израилийн шүүгчийн хацрыг саваадах болно.


Хэрэв хэн нэг хүн чамтай заалдаж, цамцыг чинь авахыг хүсвэл дээлээ бас түүнд өг.


Тэд Есүсийн нүдийг боогоод, —Хэн Чамайг цохив, эш үзүүлээдэх гэж Түүнээс асууцгааж байлаа.


Фарисайчууд болон хуулийн багш нар Түүнийг буруутгах шалтаг олохын тулд Амралтын өдөр тэр хүнийг Есүс эдгээх эсэхийг нь ажиглан ширтэж байлаа.


Есүс Түүнд —Хэрэв Би буруу ярьсан бол бурууг нь гэрчил. Хэрэв зөв ярьсан бол, чи юунд Намайг цохино вэ? гэв.


Үнэн хэрэгтээ та нар бие биетэйгээ заргалдаж буй нь та нарын хувьд аль хэдийн сүйрэл мөн. Харин ч яагаад буруутгагдаж болдоггүй юм бэ? Харин ч яагаад мэхлэгдэж болдоггүй юм бэ?


Хэн нь ч хэн нэгний хорон мууг муугаар хариулахгүй байхад анхаарагтун. Харин үргэлж нэг нэгэндээ болон бүх хүний төлөө сайн зүйл уруу тэмүүлдэг байгтун.


Нүглийн эсрэг тэмцэлдээ цус урсгах хүртлээ та нар хараахан эсэргүүцээгүй байгаа.


Та нар зөвт хүнийг яллаж, алав. Тэр та нарыг эсэргүүцдэггүй.


Ерөөлийг өвлүүлэх зорилгын үүднээс та нарыг дуудсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa