Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 28:9 - Ариун Библи 2004

9 Үзэгтүн. Есүс тэдэнтэй уулзаж, —Амар байна уу? гэхэд тэд дөхөн очоод Түүний хөлөөс зуурч, Түүнд мөргөлөө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Харагтун, Есүс тэднийг тосон ирж, —Амар байна уу? гэхэд тэд дөхөж очоод хөлөөс нь зуурч, Түүнд мөргөлөө.

Onani mutuwo Koperani




Матай 28:9
18 Mawu Ofanana  

Үнэн зөвийг баяртайгаар үйлдэгч, Таны замуудад Таныг санадаг хүнтэй Та уулздаг. Үзэгтүн, бид нүгэл үйлдэж, үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан. Бид аврагдах болов уу?


Завин дээр байсан хүмүүс Түүнд мөргөж —Та бол үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв.


зах зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх, “Багш аа” гэж хүмүүсээр дуудуулах дуртай аж.


Тэгээд Есүс тэдэнд —Бүү ай. Явж, ах дүүст маань Галил уруу яв гэж мэдэгд. Тэнд тэд Намайг харах болно гэж айлдлаа.


Тэд Есүсийг хармагцаа Түүнд мөргөлөө. Харин зарим нь эргэлзэж байлаа.


Тэд айдас болон баяр хөөртэйгөөр булшийг хурдан орхиж, шавь нарт нь мэдэгдэхээр гүйлдлээ.


Орж ирээд тэнгэр элч түүнд —Ивээгдэгч ээ, баярла! Эзэн чамтай хамт байна гэв.


Тэд үлэмж баяр хөөртэйгөөр Иерусалим уруу буцав.


Түүний хөлд, ард талд нь зогсоод, уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов.


Тэгтэл Мариа маш үнэтэй цэвэр нардын нэг литра үнэрт тос аваад, Есүсийн хөлийг тослож, үсээрээ хөлийг нь арчив. Гэр нь тосны анхилам үнэрээр дүүрлээ.


Долоо хоногийн эхний өдөр буюу тэр өдрийн үдэш, шавь нар нь иудейчүүдээс айснаас хаалгаа түгжсэн байв. Гэтэл Есүс ирээд тэдний дунд зогсож, тэдэнд —Амар амгалан та нартай хамт байх болтугай гэв.


Томас Түүнд —Эзэн минь, Бурхан минь гэв.


Эцэст нь, ах дүү нар аа, баярлагтун. Өөрсдийгөө төгөлдөржүүл. Ятгалгыг ав. Адил санаатай байж, амар тайван амьдрагтун. Хайрын ба амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.


Үзэгтүн, Иудей биш атлаа өөрсдийгөө Иудей хэмээн худал яригч Сатаны синагогийн хүмүүсийг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa