16 Харин арван нэгэн шавь нь Галилын зүг, Есүсийн товлосон уул уруу явав.
16 Харин арван нэгэн шавь нь Галилын зүг, Есүсийн товлосон уул өөд явав.
Харин Би амилуулагдсаны дараа, та нараас өмнө Галилд очно гэв.
Тэгээд Есүс тэдэнд —Бүү ай. Явж, ах дүүст маань Галил уруу яв гэж мэдэгд. Тэнд тэд Намайг харах болно гэж айлдлаа.
Хурдан очиж, шавь нарт нь “Тэр үхэгсдээс амилжээ. Тэр та нараас түрүүнд Галилд хүрэх тул та нар тэнд Түүнийг харах болно” гэж хэл. Харагтун. Би та нарт хэллээ гэв.
Харин Би амилуулагдсаныхаа дараа, та нараас өмнө Галилд очно гэв.
Тэд Есүсийг Галилд байхад нь дагаж, Түүнд үйлчилдэг байсан юм. Иерусалим уруу Түүнтэй хамт ирсэн өөр олон эмэгтэйчүүд тэнд байсан билээ.
Дараа нь, арван нэгэн шавь нар нь тухлан сууж байхад нь Есүс тэдэнд үзэгдлээ. Тэрээр тэдний итгэлгүйг, хатуу зүрхтэйг зэмлэв. Учир нь Түүнийг амилсных нь дараа харсан хүмүүст тэд итгээгүй юм.
Харин явж, Түүний шавь нар болон Петрт “Есүс та нараас өмнө Галил уруу явна. Яг л айлдсаных нь дагуу та нар тэнд Түүнийг харах болно” гэж хэлээрэй гэлээ.
Есүс тэдэнд —Би Өөрөө та нарыг, арван хоёуланг чинь сонгосон биш үү? Гэтэл та нарын нэг нь диавол байна гэлээ.
Хэрэв үнэндээ үхэгсэд амилуулагддаггүй бол Түүний амилуулаагүй Христийг Тэр амилуулсан гэж бид Бурханы эсрэг гэрчилснээрээ бид Бурханы тухай хуурамч гэрчлэгчид болно.