45 Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөн авлаа.
45 Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөв.
Би тэнгэрийг харанхуйгаар хучин, бүтээлгийг нь таар болгосон”.
Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би үд дунд нарыг жаргааж, гэрэлтэй өдөр газрыг харанхуй болгохын тулд энэ нь тэр өдөрт болно.
Тэд Түүнийг цовдлох үед гуравдугаар цаг байсан юм.
Дээгүүр Өнгөрөх баярын бэлтгэл өдөр байлаа. Зургадугаар цагийн орчим Пилат иудейчүүдэд —Харагтун. Та нарын Хаан! гэж хэллээ.
Петр, Иохан нар залбирлын цаг болох есдүгээр цагт сүм уруу явж байв.
Дөрөв дэх тэнгэр элч бүрээгээ таттал, нарны гуравны нэг, сарны гуравны нэг болон оддын гуравны нэг нь цохигдов. Ингэснээр тэдгээрийн гуравны нэг нь харанхуйлах бөгөөд өдрийн гуравны нэг нь гэрэлгүй болж, шөнийнх ч мөн адил болох ажээ.
Өнөөх од ёроолгүй нүхийг нээтэл, асар том зуухны утаа мэт утаа нүхнээс гарав. Нүхний утаанаас болж нар, агаар харанхуйллаа.