44 Хамт цовдлогдсон дээрэмчид ч Түүнийг мөн доромжилж байлаа.
44 Хамт цовдлогдсон дээрэмчид ч Түүнийг бас доромжилжээ.
Харин намайг бүдэрсэнд тэд баярлан хамтран цуглав. Миний мэддэггүй байсан довтлогчид миний эсрэг цуглаж, Зогсоо зайгүй намайг гүжирдсэн.
Тэр үед Түүнтэй хамт хоёр дээрэмчин цовдлуулж, нэг нь баруун талд, нөгөө нь зүүн талд байлаа.
Израилийн Хаан энэ Христ, одоо загалмайнаасаа буу л даа. Тэгвэл бид хараад, итгэе гэж байв. Есүстэй хамт цовдлогдсон тэр хүмүүс ч мөн адил Түүнийг доромжилж байлаа.
Учир нь Христ ч гэсэн Өөрийнхөө сэтгэлд нийцүүлээгүй. Харин «Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал Над дээр буув» гэсний адил байсан юм.
Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно.