Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 27:30 - Ариун Библи 2004

30 Түүн уруу нулимж, хулсыг нь аваад толгой уруу нь цохилоо.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

30 Түүн уруу нулимж, хулсыг аваад тэргүүнийг нь цохиж гарав.

Onani mutuwo Koperani




Матай 27:30
12 Mawu Ofanana  

Үндэстнүүдэд үзэн ядагдсан, басамжлагдсан Нэгэн болох захирагчдын зарцад хандан Израилийн Аврагч, түүний Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чамайг сонгосон Израилийн Ариун Нэгэн, итгэмжит ЭЗЭНээс болж хаад үзээд босно, ноёд ч мөн бөхийнө”.


Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.


Түүний төрх нь аливаа хүнийхээс, Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан учраас олон хүмүүс чамайг үзээд хирдхийв.


Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн. Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй.


Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй. Алагдахаар хөтлөгдөх хурга шиг, хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй.


Цэргийн бүлгүүдийн охин оо, өөрсдийгөө цэргийн бүлгүүд болгож цуглуул. Тэд биднийг бүсэлсэн. Тэд саваагаар Израилийн шүүгчийн хацрыг саваадах болно.


Тэд Түүний нүүр уруу нулимж, Түүнийг нударгалан, зарим нь алгадаад, —


Тэд Түүнийг басамжилж, нулимж, ташуурдаад ална. Тэгээд гурав хоногийн дараа Тэр дахин амилна гэв.


Зарим нь Түүний өөдөөс нулимж, нүдийг нь боож нударгалан, жанчиж, —Эш үзүүлээдэх! гэж байв. Бараа бологчид нь Есүсийн нүүрийг алгадаж байлаа.


Тэд Түүний толгойг хулсаар цохилж, Түүний өөдөөс нулимж, өвдөг сөхрөн Түүнд мөргөсөөр байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa