4 Харин ухаалагууд нь дэнлүүгээ тос хийсэн савны хамт авсан байлаа.
4 Харин ухаалгууд нь савтай тосыг дэнлүүтэй нь хамт авчээ.
Та зөв шударгыг хайрлаж, хорон мууг үзэн ядсан. Тиймээс Бурхан, Таны Бурхан Таныг Баяр баяслын тосоор анд нөхдийн чинь дээр залж тосолсон.
Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс та нар могой шиг хурц ухаантай, тагтаа шиг гэмгүй бай.
Тэдний тав нь мунхаг, тав нь ухаалаг болой.
Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй.
Хүргэн ирэхгүй удсан тул тэд бүгд үүрэглэж, унтаж эхлэв.
Тиймд эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу үйлдэгч аливаа хүн хадан дээр байшингаа барьсан мэргэн хүнтэй зүйрлэгдэнэ.
Бурханаас илгээгдсэн Тэр Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг.
Хэрэв Бурханы Сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал, та нар махан бие дотор бус, харин Сүнс дотор байна. Хэрэв хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй бол тэр Түүнийх биш.
Бас Тэр биднийг тамгалсан бөгөөд бидний зүрхэнд Сүнсийг барьцаа болгон өгсөн аж.
Харин та нар Ариун Нэгэнээр тослогдсон бөгөөд бүхнийг мэднэ.
Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин Түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тосолгоо нь худал биш, үнэн. Та нарт заасан ёсоор та нар Түүний дотор байгтун.
Энэ хүмүүс хагарал гаргадаг бөгөөд зөвхөн зөнгөөрөө байдаг. Тэдэнд Сүнс алга.